7  1 Хэрмийг сэргээн босгож, би хавтсуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа 2 би өөрийн дүү Хананийг цайзын жанжин Хананиатай хамт Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүнээс илүүгээр Бурханаас эмээдэг нэгэн байв. 3 Тэгээд би тэдэнд

 —Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын гулдан хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед нартайд хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас харуулд гаргаж, нэг хэсгийг нь манаанд, нөгөөдүүлийг нь өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил гэв. 4 Хот том бөгөөд уудам, харин түүн дотор хүн нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.

Олзлолоос ирэгсдийн бүртгэл

(Езр 2:1–70)

 5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг удмын бичигт бүртгэхийн тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулав. Тэгээд би анх ирэгсдийн удмын бичиг номыг олвол тэнд дараах зүйл бичигдсэн нь олдов. 6 Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ. 7 Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл 8 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 9 Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 10 Арагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр, 11 Иешуа ба Иоабын хөвгүүдийн Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван найм, 12 Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 13 Заттугийн хөвгүүд найман зуун дөчин тав, 14 Заккаин хөвгүүд долоон зуун жар, 15 Биннуин хөвгүүд зургаан зуун дөчин найм, 16 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин найм, 17 Азгадын хөвгүүд хоёр мянга гурван зуун хорин хоёр, 18 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран долоо, 19 Бигваин хөвгүүд хоёр мянга жаран долоо, 20 Адины хөвгүүд зургаан зуун тавин тав, 21 Хезекиагийн, Атерын хөвгүүд ерэн найм, 22 Хашумын хөвгүүд гурван зуун хорин найм, 23 Безаин хөвгүүд гурван зуун хорин дөрөв, 24 Харифын хөвгүүд зуун арван хоёр, 25 Гибеоны хөвгүүд ерэн тав, 26 Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм, 27 Анатотын эрчүүд зуун хорин найм, 28 Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр, 29 Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав, 30 Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг, 31 Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 32 Бетел ба Аин эрчүүд зуун хорин гурав, 33 өөр Небогийн эрчүүд тавин хоёр, 34 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 35 Харимын хөвгүүд гурван зуун хорь, 36 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 37 Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг, 38 Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв.

 39 Тахилч нар нь Иешуагийн гэрийн Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 40 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 41 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 42 Харимын хөвгүүд мянга арван долоо байв.

 43 Левичүүд нь Ходевагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв. 44 Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв. 45 Хаалгачид нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд зуун гучин найм байв.

 46 Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 47 Керосын хөвгүүд, Сиагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 48 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд, 49 Хананы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, 50 Реаиагийн хөвгүүд, Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд 51 Газзамын хөвгүүд, Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, 52 Бесаин хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефушесимийн хөвгүүд, 53 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 54 Базлитын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 55 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 56 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.

 57 Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд, 58 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 59 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм. 60 Сүмийн бүх үйлчлэгч ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв. 61 Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон болон Иммерээс ирсэн дараах хүмүүс нь Израилийнх мөн эсэхээ, угсаа удамшил, эцгүүдийнхээ гэрийн тухай баталгаагаа гаргаж чадаагүй бөгөөд тэд нь 62 Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр байв. 63 Тахилч нарын хөвгүүдээс Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд юм. 64 Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул бузар гэж тооцогдон тахилчийн албанаас хасагдав. 65 Урим ба Туммимтэй тахилч гарч ирэхээс нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн билээ. 66 Бүх чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ. 67 Тэдний зарц шивэгчингүүдээс гадна тэд долоон мянга гурван зуун гучин долуул байв. Мөн тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв.

 68 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 69 тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжиг нь зургаан мянга долоон зуун хорь байв. 70 Эцгийн бүлийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгчээ. 71 Эцгийн бүлийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн маанэ өгөв. 72 Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн маанэ ба жаран долоон тахилчийн хувцас байв. 73 Тэгээд тахилч нар левичүүд мөн хаалгачид, дуучид, зарим ардууд, сүмийн үйлчлэгч нар ба бүх Израиль ч бас өөр өөрсдийн хотуудад амьдарцгаав.

 Ард түмнийг хуран цуглуулав

  Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа сууж байлаа.