Хотын хүн ам өсөв

11 1 Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдрав. Бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахаар шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв. 2 Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв. 3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв. 4 Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийнхнаас Перезийн ураг удам болох Махалалелын тач, Шефатиагийн дөч, Амариагийн гуч, Зехариагийн ач, Уззиагийн хүү Атаиа, 5 мөн Шилогийнхноос Зехариагийн хүү Иоиарибын тач, Адаиагийн дөч, Хазаиагийн гуч, Кол-хозегийн ач, Барухын хүү Маасеиа нар байв. 6 Иерусалимд амьдарч байсан Перезийн хөвгүүд бүгд дөрвөн зуун жаран найман чадварлаг хүн байв. 7 Бениаминыхнаас Иешаиагийн хүү Итиелийн хөвгүүн Маасеиагийн тач, Колаиагийн дөч, Педаиагийн гуч, Иоедын ач, Мешулламын хүү Саллу, 8 түүнээс цааш Габбаи, Саллаи гэхчлэн есөн зуун хорин наймуул байв. 9 Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв. 10 Тахилч нараас Иоиарибын хүү Иедаиа, Иахин, 11 Бурханы өргөөний удирдагч, Ахитубын тач, Мераиотын дөч, Задокийн гуч, Мешулламын ач, Хилкиагийн хүү Сераиа болон 12 сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр байв. Мөн Малхиагийн хүү Пашхурын тач, Зехариагийн дөч, Амзийн гуч, Пелалиагийн ач, Иерохамын хүү Адаиа 13 ба түүний садангийнхан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд хоёр зуун дөчин хоёр байв. Мөн Иммерийн дөч, Мешиллемотын гуч, Ахзаин ач, Азарелын хүү Амашсаи 14 болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид зуун хорин найм байв. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв. 15 Левичүүдээс Буннийн дөч, Хашабиагийн гуч, Азрикамын ач, Хасшубын хүү Шемаиа, 16 Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад, 17 мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв. 18 Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв. 19 Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон гулдан хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв.

 20 Израилийн бусад нь тахилчид ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв. 21 Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв. 22 Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн дөч, Маттаниагийн гуч, Хашабиагийн ач, Банийн хүү Уззи байв. 23 Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв. 24 Иудагийн хөвгүүн Зерагийн хөвгүүдээс, Мешезабелын хүү Петахиа ард түмний талаарх бүх асуудалд хааны төлөөлөгч болж байв.

Иерусалимын гаднах тосгод

 25 Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв. 26 Мөн Иешуад, Моладад ба Бет-пелетэд, 27 Хазар-шуалд, Беершебад болон түүний гацаануудад, 28 Зиклагд, Меконад болон түүний гацаануудад, 29 Ен-риммонд, Зорад Иармутад, 30 Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав. 31 Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав. 32 Мөн Анатот, Ноб, Ананиа, 33 Хазор, Рама, Гиттаим, 34 Хадид, Зебоим, Небаллат, 35 Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв. 36 Мөн левичүүдээс Иуда дахь зарим хэсэг нь Бениаминд харьяалагдав.