10 1 Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа, 2 Сераиа, Азариа, Иеремиа, 3 Пашхур, Амариа, Малхиа, 4 Хаттуш, Шебаниа, Маллух, 5 Харим, Меремот, Обадиа, 6 Даниел, Гиннетон, Барух, 7 Мешуллам, Абиа, Миамин, 8 Маазиа, Билгаи, Шемаиа. Эдгээр нь тахилч байв. 9 Левичүүд болох Азаниагийн хүү Иешуа, Хенададын хөвгүүдийн Биннуи, Кадмиел, 10 мөн тэдний ах дүүс Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан, 11 Мика, Рехоб, Хашабиа, 12 Заккур, Шеребиа, Шебаниа, 13 Ходиа, Бани, Бенину. 14 Ард түмний удирдагчид болох Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани, 15 Бунни, Азгад, Бебаи, 16 Адониа, Бигваи, Адин, 17 Атер, Хезекиа, Аззур, 18 Ходиа, Хашум, Безаи, 19 Хариф, Анатот, Небаи, 20 Магпиаш, Мешуллам, Хезир, 21 Мешезабел, Задок, Иаддуа, 22 Пелатиа, Ханан, Анаиа, 23 Хошеа, Хананиа, Хасшуб, 24 Халлохеш, Пилха, Шобек, 25 Рехум, Хашабна, Маасеиа 26 Ахиа, Ханан, Анан, 27 Маллух, Харим, Баана.

Гэрээний хураангуй

 28 Үлдсэн хүмүүс болох тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид ба Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүн, тэдний эхнэрүүд, хөвгүүд ба охид, мэдлэг ба ойлголттой бүхэн 29 садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна. 30 Охидоо нутгийн харь хүмүүст эс өгч, тэдний охидыг ч хөвгүүддээ үл авах болно. 31 Бараа эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид Амралтын өдөр эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилд нь аливаа ургац авахаа болон хэн нэгнээс өр нэхэмжлэхээ татгалзаж байна. 32 Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна. 33 Энэ нь тавиг талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, Амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд зориулан мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм. 34 Түүнчлэн түлээний хангамжийн төлөө тахилчид, левичүүд болон хүмүүсийн дунд бид шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлийн дагуу Бурханыхаа өргөөнд түүнийг аваачиж, хуульд бичигдсэн шиг жил бүр тогтоосон цагт Бурхан ЭЗЭНийхээ тахилын ширээн дээр шатаахын тулд билээ. 35 Бид жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимсийг ЭЗЭНий өргөөнд авчрахыг 36 мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна. 37 Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм. 38 Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөөнд, агуулахын өрөөнүүдэд аваачих ёстой. 39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.