Ефраимын нутаг дэвсгэр

16 1 Иосефын хөвгүүдэд шавгаар ногдсон газар нутгийг тоочвол: Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтээгээс эхэлж, цөлийн зүүн талаас Бетелийн уулархаг нутаг өөд өгсөөд, 2 Бетелээсээ Луз уруу явж Атарот дахь Архегийн хил хязгаар уруу үргэлжлэв. 3 Баруун талаараа иафлетчуудын нутгийг уруудан, доод Бет-хороны бүс нутаг болох Гезер уруу хүрч, тэнгист хүрээд төгсөж байв. 4 Ийнхүү Иосефын хөвгүүд болох Манассе, Ефраим хоёр өөр өөрсдийн өвийг авав. 5 Ефраимын хөвгүүдийн бүх ургийн нутаг дэвсгэрийг тоочвол: өв нь зүүнтээд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэлх газраар хиллэж байв. 6 Тэгээд уг хилийн шугам нь Михметатын хойд талаар гарч Таанат-шило чиглэн зүүн тийш эргэн, Ианоагийн тэнгисийн зүүн хажуугаар өнгөрч байв. 7 Энэ нь улмаар Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв. 8 Таппуагаас уг хил нь баруун тийш Кана хөндий хүртэл үргэлжлэн тэнгис хүрээд төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн овгийн бүх ургийн өв билээ. 9 Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хот нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов. 10 Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.