Иудагийн нутаг дэвсгэр

15 1 Иудагийн хөвгүүдийн овог, бүлийнх нь дагуу шодож хуваарилсан газар нь нэг талдаа Едомын хил хүртэл, нөгөө өмнөд хязгаартаа Зиний өмнөд цөл газар хүртэл байв. 2 Тэдний өмнөд хилийн шугам нь Давст тэнгисийн төгсгөл буюу өмнө зүгт эргэх булангаас эхлээд, 3 өмнө зүгт Акраббим өөд өгсөн Зинээр дамжин, улмаар Кадеш-барнеагийн өмнө талаар гарч, Хезроныг өнгөрөн, Аддарыг өгсөж, Карка уруу эргэсэн ба 4 тэндээсээ Азмон хүрээд, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь тэнгис хүрэв. Энэ нь та нарын умард хил байх болно. 5 Мөн дорно дахь хилийн шугам нь Давст тэнгис, Иорданы цутгалан байлаа. Хойд талын хилийн шугамыг тоочин өгүүлбэл: хойгуураа Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхлээд, 6 тэндээсээ Бет-хогла өөд өгсөж, Бет-Арабагийн хойгуур дамжин, Реубений хүү Боханы хад хүртэл үргэлжлээд, 7 тэндээсээ Ахорын хөндийг дамжин, Дебир өөд өгсөж, голын хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүгт хойшоо эргэж, Ен-шемешийн усыг хөндлөн гараад, Ен-рогелд дуусаж байв. 8 Эндээс уг хилийн шугам нь Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэлд (энэ нь Иерусалим) хүрч, тэндээсээ Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтаад орших уулын оройг өгсдөг аж. 9 Тэндээсээ уг хилийн шугам нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотууд хүртэл үргэлжлэн, Баала уруу (энэ нь Кириат-иеарим) эргэв. 10 Уг хилийн шугам нь Баалагаасаа баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон) хойд хормой дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрчээ. 11 Энэхүү хилийн шугам нь Екроны хойд талд хүрээд, Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уулаар үргэлжлэн, Иабнеелд хүрч, тэнгисээр төгсөнө. 12 Харин өрнө буюу баруун хилийн шугам нь Их тэнгисийн эргийн дагуу байлаа. Иудагийн хөвгүүдийн бүх ургийг тойрсон хилийн шугамыг тоочвол энэ билээ.

Калеб хувиа авав

(Шүү 1:11–15)

 13 Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.) 14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав. 15 Улмаар тэндээсээ тэрээр Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. 16 Ингээд Калеб «Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэлээ. 17 Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. 18 Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээсээ буухад Калеб

—Чи юу хүсээ вэ? гэхэд нь 19 Ахса

—Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул усны эх булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг нь бас түүнд өгөв.

Иудагийн хотууд

 20 Иудагийн хөвгүүдийн овог, түүний бүх ургийн өвийг бүл хотоор нь тоочвол: 21 Негев буюу өмнө талдаа Едомын хилийн харалдаах Иудагийн хөвгүүдийн овгийн хамгийн захын хот болох Кабзеел, Едер, Иагур, 22 Кина, Димона, Адада, 23 Кедеш, Хазор, Итнан, 24 Зиф, Телем, Беалот, 25 Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор), 26 Амам, Шема ба Молада, 27 Хазар-гадда, Хешмон, Бет-пелет, 28 Хазар-шуал, Беершеба, Бизиотиа, 29 Баала, Иим, Езем, 30 Елтолад, Хесил, Хорма, 31 Зиклаг, Мадманна, Сансанна, 32 Лебаот, Шилхим, Аин, Риммон зэрэг бүгд хорин есөн хот тосгод билээ. 33 Нам дор газар буюу баруун талд буй бүл хотыг тоочвол: Ештаол, Зора, Ашна, 34 Заноа, Ен-ганним, Таппуа, Енам, 35 Иармут, Адуллам, Соко, Азека, 36 Шаараим, Адитаим, Гедера, Гедеротаим зэрэг арван дөрвөн хот тосгод бөгөөд 37 Зенан, Хадаша, Мигдал-гад, 38 Дилеан, Мизпа, Иоктеел, 39 Лахиш, Бозкат, Еглон, 40 Каббон, Лахмас, Хитлиш, 41 Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда зэрэг арван зургаан хот тосгод дараагийн бүл болж байв. 42 Либна, Етер, Ашан, 43 Ифта, Ашна, Незиб, 44 Кеила, Ахзиб, Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 45 Екрон орчин тойрныхоо суурин, тосгодынхоо хамт, 46 Екроноос далай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт 47 Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, нэг нэг бүл болж Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газраар оршин байв. 48 Уулархаг нутгийн бүл хотыг тоочвол: Шамир, Иаттир, Соко, 49 Данна, Кириат-санна (энэ нь Дебир) 50 Анаб, Ештемо, Аним, 51 Гошен, Холон, Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт, 52 Араб, Дума, Ешан, 53 Ианум, Бет-таппуа, Афека, 54 Хумта, Кириат-арба, (энэ нь Хеброн) Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 55 Маон, Кармел, Зиф, Иутта, 56 Иезреел, Иокдеам, Заноа, 57 Каин, Гибеа, Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт, 58 Халхул, Бет-зур, Гедор, 59 Маарат, Бет-анот, Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт, 60 Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв. 61 Цөл газар талдаа Бет-Араба, Миддин, Секака, 62 Нибшан, Давст хот, Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв. 63 Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.