Магтаалын илэрхийлэл

7 Язгууртны охин минь ээ!

чиний хөл

Ямархан үзэсгэлэнтэй вэ!,

шаахай дотроо.

Ташаан тойрог чинь

уран гараар

Дархалж зассан

эрдэнэс адил аа.

Холимог дарс дундардаггүй

хундага мэт хүйст агаад

Хэвэл хээл чинь гэвэл

сараана хөвөөлсөн

буудайн овоолго

Хоёр хөх чинь

гөрөөсний

ихэр янзага

Чиний хүзүү болбоос

зааны ясан цамхаг

Хоёр нүд чинь гэвэл

Бат-раббимын

хаалганы зэрэгцээх

Хешбоны цөөрмүүд.

Хамар чинь

Дамаскийн дээгүүр харагдан буй

Ливаны цамхаг

Тэргүүн юу чинь чиний дээр

титэмлэх Кармел уул

Долгионтох туг үс чинь

нил туяан лугаа

Гол шиг үс нь хааныг ч

гогодож чаднам бөлгөө.

Юутай үзэмжит агаад

дур булаам

Хайрт чи минь

юутай үзэсгэлэнт ажаам?

Мөн бие чинь далдуу мод

Хөх чинь түүний

хонгорцог мэт

Тэр далдуунд би авиръя

Тэгээд мөчрөөс нь баръя хэмээв.

А-яа тэгтэл хөх чинь

үзмийн хонгорцог шиг байж

Амьсгал юу нь бас

алимын адил анхилж

Тагнайн үнсэлтүүд чинь

тэргүүн дарс мэт болж

ялгуухан уруудаад

Уруул шүдийг нь

урсанхан бүрхтүгэй.

10 —Хайртай түүнийх би билээ

Харин хүсэл нь

минийхээ төлөө.

11 Хүрээд ир хайрт минь

хөдөө тийш одоцгооё

Өнөө шөнийг

тосгонд үдэцгээе.

12 Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё

Усан үзэм дэлгэрч үү, яаж уу?

Ургах нахиа нь дэлгэж үү,

байж уу?

Анарын цэцэг дэлбээлж үү,

үгүй юу? үзэцгээе

Амраглал юугаа

тэнд чамдаа өгье.

13 Анхилаа юугаа

хүндэс түгээгээд,

Алаглах жимс

үүдэнд минь байгаад

Аливаа шилмэл жимсийг

шинэ хуучнаар нь

Амраг минь би чамдаа

хадгалж байлаа биш үү.