Хатангир гартай хүн

(Мт 12:9–14; Лк 6:6–11)

3 Тэгээд Тэр дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ. Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа. Есүс хатангир гартай хүнд

—Урагшаа гарч ир тэдэнд

—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав. Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд

—Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ.

Эрэг дээрх үй олон

 Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей, Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ. Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав. 10 Есүс олныг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. 11 Бузар сүнснүүд Есүсийг хармагц өмнө нь унаж

—Та бол Бурханы Хүү мөн гэж бархиралдаж байв. 12 Өөрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу сануулав.

Есүс арван хоёр элчийг томилсон нь

(Мт 10:1–4; Лк 6:12–16)

 13 Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ. 14 Есүс арван хоёрыг томилон элч хэмээсэн нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, 15 чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. 16 Тэр арван хоёрыг томилсон нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), 17 Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), 18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон, 19 Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

Есүс ба Беелзебул

(Мт 12:22–32; Лк 11:14–23, 12:10)

 20 Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж эс чадав.

21 Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав. 22 Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар

—Тэр Беелзебүлтэй гээд чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэцгээж байлаа. 23 Тэр тэднийг дуудаж, сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан

—Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ? 24 Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна. 25 Айл гэр дотроо хуваагдвал тэр айл оршин тогтнож эс чадна. 26 Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. 27 Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 28 Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана. 29 Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. 30 Учир нь тэд

—Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм.

Есүсийн жинхэнэ төрөл садан

(Мт 12:46–50; Лк 8:19–21)

 31 Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. 32 Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд

—Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд 33 Тэр тэдэнд хариулан

—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд 34 Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж,

—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. 35 Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.