Өршөөл эрсэн гуйлт

5 ЭЗЭН, бидэн дээр юу унасныг

 санаач,

Хэрхэн зэмлэгдсэнийг маань

 үзээч!

Харийнхан уруу өв маань эргэж,

Гаднынхан орон гэрүүдэд маань

 очжээ.

Эцэггүй өнчин болов, бид чинь.

Эхчүүд маань бэлэвсрэв.

4 Усаа хөлс төлж ууна,

 түлээгээ үнээр авна.

5 Мөшгөгчид шил даран хөөнө.

Амсхийхгүй байсаар

 бид туйлдана.

6 Хүрэлцэхүйц талх олох гэж

Египет, Ассирид захирагдав.

Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл

 энэ гайг авчрав.

Өнөө бид шийтгэлийг нь

 үүрэн тэмтчиж байна.

8 Боолууддаа ноёрхуулав.

Гараас нь биднийг

 салгах хүн ч алга.

Цөл дэх илд хурц тул

Талх тариа авах нь

 амь өрссөн ажил болов.

10 Ган гачгийн төөнөм халуун

 зуухны улмаас

Бидний арьс харлав.

11 Сионд эмэгтэйчүүд,

Иудагийн хотуудад онгон

 охид маань

 хүчиндүүлэв.

12 Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж,

Ахмадууд минь эс хүндлэгдэв.

13 Залуу эрс тээрэмд зүтгэв.

Бага залуус гуалин мод үүрч

 гуйвав.

14 Ахмадууд гулдан хаалгануудаас,

Залуус хөгжмөөсөө холдов.

15 Зүрхний баяр хөөр маань зогсов.

Бүжиг маань

 халаглалаар солигдов.

16 Толгойноос маань титэм унав.

Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!

17 Иймд зүрх маань зовуурлав.

Тиймд нүд маань сүүмийв.

18 Сион уул эзгүйрч

Цөөвөр чононууд холхив.

19 ЭЗЭН, харин Та мөнхөд захирдаг.

Хаан сэнтий тань үеэс үед оршдог.

20 Юунд Та биднийгээ ор тас

 мартав?

Юунд Та биднийгээ удаан орхино

 вэ?

21 Биднийгээ сэргээхийн тулд, ЭЗЭН,

Биднийг Өөртөө сэргээгээч.

Урьдын өдрүүд шигээ шинэчлээч.

22 Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч

Бидэнд ихээр уурласан билээ.