Сионы шийтгэл

4 1 Алт хичнээн харлаж,

 цэвэр алт гундав!

Алмаас эрдэнэ нь асгаран бутарч,

Гудамны буланд хөглөрөв.

2 Шижир алтны үнэтэй

 Сионы эрдэнэт хөвгүүдийг

Ваарчны гарын ажил болох

 үнэгүй шавар ваар мэт үзэв!

3 Цөөвөр чоно ч гэсэн

 бэлтрэгнүүдээ

Хөхөөрөө амлуулж тэжээдэг

 атал

Ард түмэн гэдэг охин минь

Цөлд хаягдсан тэмээн хяруул мэт

 харгислал амсав.

4 Нялхас минь цангаж,

 хэл тагнай нь зуурчээ.

Багачууд талх нэхэвч

 хувааж өгөгч нь алга.

5 Амттаны дээдийг иддэгүүд минь

 гудманд адлагдав.

Даавууны сайныг өмсдөгүүдэд

 минь

Үнс, хогийн сав тэврүүлэв.

6 Учир нь ард түмэн гэдэг охины

 минь хилэнц

Содомын нүглээс ч үлэмж их

 ажээ.

Хормын дотор хөмрүүлэгдсэн

 Содом уруу

Ямар ч гар эргээгүй билээ.

Ихэс дээдэс минь цаснаас ч цэвэр,

 сүүнээс ч цагаан байлаа.

Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан,

 өнгө нь индранил мэт байлаа.

8 Төрх нь өдгөө хөөнөөс ч хар,

 гудамжинд ч танигдахгүй

 болжээ.

Арьс нь ясан дээрээ хорчийн

 хатаж, мод мэт болжээ.

9 Өлсгөлөнд үрэгдэгсдээс

 илдээр алуулагсад дээр агаад

Талын үр жимс дутагдсанаас

Тэд цохигдон хатаж гандана.

10 Өрөвч эмэгтэйчүүд хүртэл

Өөрийнхөө гараар хүүхдээ

 чанахад хүрэв.

Ард түмэн гэдэг охин минь

Сүйрлийн улмаас хүүхдүүдээрээ

 хооллов.

11 ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж,

 догшин хилэнгээ асган

Түймрийн гал илгээн Сионыг

 туурь болтол шатаав.

12 Өстөн ба дайсан нь

 Иерусалимын гулдан

 хаалгуудаар орно гэдэгт

Газар дэлхийн хаад ч, дэлхийн

 оршин суугчид ч

 итгэж байгаагүй.

13 Эш үзүүлэгчид нь нүгэлд унасан,

Тахилч нар нь хилэнцэд ороогдон

Шударга хүний цусыг урсгасан тул

14 Гудамжинд тэд өдгөө бэдрэн

 явахад

Хувцсанд нь хэн ч хүрч

 чадахааргүй болтол

Тэд цусаар бузарлагдсан байлаа.

15 “Зайлагтун! Бузар” хэмээн хүмүүс

 тэдэн уруу хашхирна.

“Зайл, зайл, бүү хүр!”

Тэгээд тэд зугтан хэсүүчилж,

“Тэд цаашид энд суух ёсгүй” гэж

Үндэстнүүдийн дунд хэлэгдэв.

16 Тэднийг тараагч нь ЭЗЭН агаад

 тэд ойшоогдохоо болив.

Тахилч нар үл хүндлэгдэж,

Ахмадууд эс хайрлагдав.

17 Тусламж хайвч сураггүй тул

 нүд сүүмийв.

Аврал хайн улс орнуудыг

 харуулдавч эс олдов.

18 Алхааг минь отох тул

Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь ээ

Төгсгөл маань ойртож,

Өдрүүд минь тоологдон

 төгсгөл маань иржээ.

19 Мөшгөгчид маань

 тэнгэрийн бүргэдээс

 хурдан агаад

Уулсын дээгүүр биднийг хөөв.

Цөлд отон хүлээв.

20 ЭЗЭН минь, Таны тосолсон,

 бидний амьдралын амьсгаа

 тулгуур бологсод

Дайсныхаа нүхэнд унаж олзлогдов.

“Сүүдэр дор нь бид

 харь үндэстнүүдийн дунд

 амьдарна” хэмээн хэлж

 байсан бус уу?

21 Узын нутаг дахь Едом охин!

Баясан, баярлан хөөрч л бай!

Аяга чам уруу ч тойрон ирнэ

Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.

22 Сион охин минь, хилэнц чинь

 дууслаа.

Тэр чамайг цаашид цөлөхгүй.

Едом охин минь,

Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх

 л болно.

Нүглүүдийг чинь дэлгэх л болно!