Бурханы сэрэмжлүүлгэ биелэв

2 1 Сион охиныг уур хилэнт үүлээрээ

Эзэн яасан их бүрхэнэ вэ!

Тэрээр Израилийн сүр жавхланг

Тэнгэрээс газарт хаяж,

Хилэнгийнхээ өдөр Тэрээр

Хөлийнхөө гишгүүр болсон

 түүнийг эс дурсав.

Эзэн Иаковын бүх сууцыг

Эс хэлтрүүлэн залгив.

Уур хилэндээ Тэрээр,

Иуда охины бүх бэхлэлтийг нурааж,

Газартай нь тэгшлэв.

Хаанчлал болон хан хөвгүүдийг

 нь бузарлав.

3 Догшин уурандаа Тэрээр

Израилийн бүх хүчийг тастав.

Дайснуудын өмнөөс баруун мутраа

Тэр татан авлаа.

Эргэн тойрныг залгигч

 дүрэлзсэн гал мэт

Иаковын дотор Тэр шатав.

4 Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр

Өстөн адил баруун мутраа тавин,

Нүдэнд тааламжтай бүхнийг

 хядав.

Сион охины майханд

Хилэн юугаа гал мэт цутгав.

5 Дайсан мэт болж,

Израилийг ЭЗЭН залгив.

Ордон болгоныг нь залгиж,

Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав.

Охин Иудагийнх нь

 халаглал, харуусал

улам нэмэгдэв.

Асар юундаа

 цэцэрлэгийн овоохой мэт

зэрлэгээр халдав

Хурлын байраа ч бас устгав.

Тогтоосон баярууд болон

 Амралтын өдрүүдийг

ЭЗЭН, Сионд мартуулж,

Хилэнгийнхээ зэвүүцэл дотор

Тэрээр хаан ба тахилчийг

 жигшив.

7 Эзэн тахилын ширээгээ огоорч,

Ариун газраа орхив.

Орднуудынх нь хана хэрмүүдийг

Тэрээр дайсны гарт өгөв.

Тогтоосон баярын өдөрт байгаа мэт

ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.

8 Сион охины хана хэрмийг

 устгахаар

ЭЗЭН шийджээ.

Шугам татаж, мутраа сүйтгэхээс

Үл холдуулжээ.

Хана хэрэм ба хамгаалалтыг

 харуусуулав.

Бүгд хамтдаа сульдан доройтов.

9 Гулдан хаалганууд нь

 газарт шигдэв

Хөндлүүдийг нь эвдэж устгав.

Хаад ба хан хөвгүүд нь

Үндэстнүүдийн дунд оров.

Хууль ч цаашид байхаа болив.

Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс

Үзэгдэл үзэхээ бас болив.

10 Сион охины ахмадууд газар сууна,

 чимээ алга.

Толгой дээрээ тэд шороо цацаж,

Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ.

Иерусалимын онгон охид

 толгойгоо газар хүртэл

 гудайлгав.

11 Нулимснаас болж нүд минь

 сүүмийж,

Ходоод минь шатан зовно.

Хотын гудамжинд үрэгдсэн

 багачууд нялхас,

Сүйрэн буй түмнээ хараад

Элэг минь газарт асгарав.

12 Шархдан унах эрс мэт

 хүүхдүүд үрэгдэнэ

Шаналан, тэд эхийнхээ өвөр дээр

 амиа асгахдаа

“Тариа, дарс байна уу?” гэцгээнэ.

13 Иерусалим охин!

Чамайг би хэрхэн зэмлэх вэ?

Чамайг би юутай зүйрлүүлэх вэ?

Онгон охин Сион оо!

Чамайг тайтгаруулж байхдаа

Чамайг би юутай адилтгах вэ?

Учир нь сүйрэл чинь

 далай шиг уудам аж.

Хэн чамайг эдгээж чадах вэ?

14 Эш үзүүлэгчид чинь

 чамд зориулан

Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг

 харжээ.

Тэд чамайг олзноос гаргахын тулд

Хилэнцийг чинь

 дэлгэж эс тавьжээ,

Харин тэд чамд зориулан

Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд

 үзжээ.

15 Замаар өнгөрөгч бүгд

 чам уруу алгаа ташина.

Тэд Иерусалим охин уруу шогшрон,

 толгойгоо сэгсэрч,

“Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн

 баяр баясгалан гэгдсэн

Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.

16 Бүх дайсан чинь

 чиний эсрэг амаа том ангайв.

Тэд шогшрон, шүдээ хавирав.

“Бид залгив!

Бидний хүлээж байсан тэр өдөр нь

 гарцаагүй энэ өдөр мөн.

Бид хүрэв, бид үзэв” гэж

 тэд хэлж байна.

17 ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв.

Эртний өдрүүдээс Өөрийн

 тушаасан үгээ

Тэрээр гүйцэлдүүлэв.

Тэр эс өршөөн доош чулуудаж,

Дайснуудыг чинь та нарын дээр

 баясгав.

Тэрээр өстнүүдийн чинь чадлыг

 харин өргөмжлөв.

18 Тэдний зүрх Эзэн өөд хашхирч,

“Сион охины хана хэрэм ээ,

Нулимс чинь гол мэт

 доош өдөр шөнөгүй урсаг.

Бүү чөлөө гараг, нүд чинь бүү амраг.

19 Босогтун,

 шөнийн харуулуудын эхэнд

Шөнөөр чангаар хашхир.

Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус

 мэт асга.

Өлссөнөөс болж

 гудамж бүрийн эхэнд

 үрэгдэж буй

Балчир хүүхдүүдийнхээ амийн

 төлөө

Түүнд гараа дээш өргө” гэнэ.

20 Хараач ЭЗЭН, Үзэгтүн!

Хэнийг Та ингэв?

Эмэгтэйчүүд үр хүүхдээ,

Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ

 идэх ёстой юм гэж үү?

Эзэний ариун газарт эш үзүүлэгч

 ба тахилч

Алуулах ёстой юм гэж үү?

21 Хөгшин залуугүй гудамжинд

 газар хэвтэцгээжээ.

Онгон охид минь, залуус минь

 илдэнд унажээ.

Хилэнгийнхээ өдөр Та тэднийг

 устгаж,

Өршөөлгүйгээр хяджээ.

22 Түгшүүр төрүүлэгчдийг минь

Тогтоосон баярын өдрүүдийнх

 шигээ

Тал бүрээс Та дуудав.

ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт

Зугтсан, амь гарсан хэн ч

 байсангүй.

Төрүүлж, өсгөсөн тэднийг минь

Дайсан үгүй хийв.