Бурханы хувиршгүй хайр

3 Бурханы хилэнт савааг амсаж

Зовлон зүдүүр үзсэн хүн гэвэл

 би юм.

2 Түүнд туугдаж,

 гэрэл ч үгүй харанхуйд

 би орсон

Тэрээр мутар юугаа өдөржин бас

Миний эсрэг олонтаа эргүүлсэн.

4 Арьс махыг минь хатааж,

Яснуудыг минь хэмхчив.

5 Уй гашуу, хүнд бэрхшээлд унаган

Гарах газаргүй болгон хашив.

6 Галавын үеийн цогцос мэт

Харанхуйд намайг суулгав.

7 Гарч зугтаалгахгүйгээр

Намайг Тэр хашив.

Гав гинж нь хүртэл

 даах үүрэхэд хүнд

Хашхиран, тусламж дуудсан ч

Залбирлыг минь бас хаажээ.

9 Замыг минь цавчсан чулуугаар

 хааж,

Жимийг минь тахир болгов.

10 Баавгай мэт

 Тэр намайг отон хэвтэв.

Арслан мэт гэтэв.

11 Зам юугаас минь угзран гаргаж

 хэсэгчлэн тастав.

Сүйрэл болгов, намайг.

12 Нум юугаа Тэрээр татжээ.

Сумных нь бай би байлаа.

13 Бөөрийг минь саадагныхаа сумаар

 нэвт сүлбэв.

14 Өөрөө би ард олны

 тохуурхал болжээ

Өдөр тутмынх нь элэглэл дуу

 мөн ажээ.

15 Гашуун өвсийг

 хоол болгон идүүлэв.

Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.

16 Хайрга зажлуулж шүд хугалав,

Хөөрхий намайг тоосонд хутгав.

17 Амар амгалангаас

 амь минь хагацав.

Амсах жаргалыг бас мартав.

18 Иймд “Хүч чадал минь ч,

ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч

 бас мөхөв” гэж би өчлөө.

19 Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ

 бодох тусам

Шарилж ба хор мэт гашуун.

20 Ахуй сэтгэл минь

 үүнийг санах тусам

Алд биедээ агшиж гудайв.

21 Гэвч оюун бодолдоо тунгаах тусам

Найдвар бас надад байна аа.

22 ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй

Өршөөл юунд нь төгсгөл үгүй.

23 Өглөө бүр энэ нь цоо шинэ.

Таны итгэлт байдал юутай аугаа вэ.

24 “ЭЗЭН миний хувь” гэж

Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг

“Түүнд л хамаг найдлага минь буй”

25 Хүсэн хүлээгсэд хийгээд

Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн.

26 ЭЗЭНий авралыг тэрээр

 чимээгүйхэн хүлээх нь сайн.

27 Залуу насандаа буулгыг үүрэх нь

 сайн.

28 Тохогч нь Тэр тул

 ганцаар суун, чимээгүй бай.

29 Хошуу юугаа шороонд хийг,

Үүнд найдвар байж магад.

30 Хацраа бас цохигчид өг,

Зэмлэлээр тэр дүүрэг.

31 Эзэн татгалзсан ч мөнхөд бус.

32 Энэлэлд Тэр хүргэсэн ч

Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.

33 Хэнийг ч зовоож, энэлгэхийг

үл хүсэгч нь Тэр билээ.

34 Нутгаа хоригдлуудын хөлд

 талхлуулж,

35 Хамгийн Дээд Нэгэний

 оршихуйн өмнө

Шударга хүн үгүйсгэгдэж,

36 Хэн нэгний хэрэг явдал

 хэлбэрэхэд

Эзэн хардаггүй гэж үү?

37 Эзэн л тушаагаагүйсэн бол

хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг

 билээ?

38 Сайн ба сайн бус нь

Хамгийн Дээд Нэгэний амнаас л

 гардаг бус уу?

39 Ийн атал гэм нүглийн шийтгэл

 буулаа гэж

Амьсгаат нэгэн нь гоморхоно гэж

 үү?

40 Зам мөрөө нягтлаад,

ЭЗЭНий зам уруу эргэцгээе.

41 Зүрхээ тэнгэр дэх

 Бурхандаа хандуулж

Гараа бас сунгая.

42 Нүгэл үйлдэн, тэрсэлсэн

Биднийгээ Та эс уучлав.

43 Хилэн тань Таныг бүрхжээ,

Бид хөөгдөн мөшгөгдөв.

Өршөөл үгүйгээр биднийг бас хядав.

44 Үүл Таныг бүрхжээ,

Залбирал минь эс нэвтэрнэм.

45 Биднийгээ ард түмнүүдийн дундах ялгадас хог болгов,

46 Бүх дайсан маань бидний эсрэг

Ам юугаа ангайв

47 Цочрол гансрал нөмрөн унал сүйрэлд оров.

48 Гол мэт нулимс минь урсана,

Ард олны охин минь сүйрчээ.

49 Нүдний минь нулимс тасрах ч,

 татрах ч үгүй агаад

50 Тэнгэрээс ЭЗЭНийг

 доош өнгийх хүртэл

Энэ маань үргэлжилнэ.

51 Хот болон охидоо хэрхсэнийг

Нүд минь үзээд, зүрх минь зүсэгдэв.

52 Шалтаггүйгээр дайсандаа

шувуу мэт харвуулав.

53 Чулуугаар таглуулж,

нүхэн дотор чимээгүй болов.

54 Толгой дээр минь ус урсав.

“Амь таслагдав” гэж би хэлэв.

55 Гүнээс нэрийг тань би дуудлаа,

 ЭЗЭН!

56 “Сонороо бүү холдуулаач!

Гуйж байна, Тайтгарал минь” гэх

 дууг минь

Та сонссон.

57 Дуудахад минь Та ойртон ирээд

“Бүү ай!” гэж наддаа бас айлдав.

58 Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг

 өмгөөлөл олж,

Амь амьдрал минь золилт хүртэв.

59 Ай ЭЗЭН, дарамтыг минь харжээ.

Хэргийг минь Та шүүгээч.

60 Та харсан билээ,

Өс хонзон, далд явуулга бүгдийг.

61 ЭЗЭН, Та сонссон билээ,

Зэмлэл хийгээд далд явуулга

 бүхнийг.

62 Дайрагчдын маань уруул хийгээд

 шивнээ нь

Өдөржин миний эсрэг байна.

63 Сууж, босохыг нь

 алдалгүй хараач.

Тэдний шог дуу нь

 намайг өгүүлнэ.

 64 ЭЗЭН, Та хариу цохиоч,

Гарынх нь үйлсэд хариулаач.

65 Хатуу зүрхээр тэдэнд хандаж,

Хараал тань тэдний дээр байг.

66 Уурандаа тэднийг мөшгөөч

Устгаач тэднийг ЭЗЭНий тэнгэр дороос!