Залбирлын тухай зааврууд

   2  1 Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая. 2 Хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө залбир. Тэгвэл бид итгэл сүсэгтэй бас хүндлэлтэй, тогтуун, төвшин амьдрах болно. 3 Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй. 4 Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. 5 Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. 6 Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болов. 7 Үүний төлөө би тунхаглагч ба элч, (Би үнэнийг хэлж байна. Худал яриагүй) итгэл хийгээд үнэн дор харийнхны багшаар томилогдсон билээ. 8 Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. 9 Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, намбалаг байдлаар зохистой хувцаслан, өөрсдийгөө сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, 10 Бурханаас эмээгч эмэгтэйн зохист сайн үйлсээр чимэгтүн. 11 Эмэгтэй хүн дуугүйгээр, бүрэн эрхшээл дор суралц. 12 Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байг. 13 Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ. 14 Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм. 15 Гэвч эмэгтэйчүүд итгэл, хайр, ариусал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана.