Египетийн төлөөх харуусал

30 ЭЗЭНий үг дахин надад ирж

Хүний хүү чи, эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Уйл. “Хаа-х, тэр өдрийг!”

Учир нь тэр өдөр ойрхон,

ЭЗЭНий өдөр ч ойрхон байна.

Энэ нь үүлтэй өдөр,

Үндэстнүүдийн мөхлийн цаг

 байна.

Египет дээр илд бууж,

Етиопт зовлон зүдүүр болно.

Египетэд алагдагсад унах үед

Баялгийг нь тэд авч одно

Сууриуд нь нуран унах болно.

Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи

Гэрээний нутгийн хөвгүүд

тэдэнтэй хамт илдэнд унах

болно»

ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Үнэхээр, Египетийг түшиглэгчид

 унаж,

Хүч чадлынх нь бахархал доош

 унана.

Мигдолоос Сиене хүртэл

Тэд тэр дунд илдэнд алагдах

 болно» гэж

Эзэн БУРХАН тунхаглаж байна.

«Тэд эзгүйрсэн улсуудын дунд

 эзгүйрч,

Хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын

 дунд байх болно.

Би Египетэд гал тавьж,

Бүх тулгуур нь устгагдах цагт

Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх

 болно.

Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр байна. Учир нь харагтун, тэр ирж байна»

10 Эзэн БУРХАН ингэж айлдаж

 байна.

«Би Вавилоны хаан

 Небухаднезарын гараар

Египетийн олон түмнийг үгүй

 болгоно.

11 Үндэстнүүдээс хамгийн харгис нь

 болох

Тэр ба түүний ард олон хамтдаа

Тэр газрыг устгахын тулд орж

 ирэх болно.

Тэд Египетийн эсрэг илднүүдээ

 сугална

Тэгээд тэр газрыг алагдагсдаар

 дүүргэнэ.

12 Би Нилийн сувгуудыг хатаан

Муу хүмүүсийн гарт уг нутгийг

 худалдана.

Би гаднынхны гараар тэр нутгийг

Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ.

ЭЗЭН Би айлдлаа»

13 Эзэн БУРХАН ингэж айлдаж

 байна.

«Би бас шүтээнүүдийг эвдэж,

Мемфисээс хөргүүдийг үгүй

 болгоно.

Египетийн нутагт дахин ноён

 гарахгүй.

Би Египетийн газарт айдсыг өгөх

 болно.

14 Би Патросыг хоосруулж,

Зоанд гал тавьж,

Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.

15 Би Египетийн цайз Синд хилэнгээ

 асгаж,

Тебесийн олон түмнийг таслах болно.

16 Би Египетэд гал тавина.

Син нь зовлон зүдүүр дотор тарчлах

 болно.

Тебес эвдэрч,

Мемфис нь өдөр бүр гай зовлонтой байх болно.

17 Он ба Пибесетийн залуус илдэнд

 унаж

Эмэгтэйчүүд нь олзлогдох болно.

18 Би Тахпанхест Египетийн

 буулгыг эвдэх үед

Тэнд өдөр нь харанхуй болно.

Түүний хүч чадлын бахархал нь

 дотроо алга болно.

Түүнийг үүл бүрхэж, охид нь

 олзлогдоно.

19 Тийнхүү Би Египетэд шүүлтийг

 гүйцэлдүүлж,

Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг

 мэднэ»”

Фараоны эсрэг тунхаглал

20 Арван нэгдүгээр оны нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж

21 Хүний хүү! Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлүүлэхээр эс ороогдоно, илдийг авахад хүчтэй болохоор үл боогдоно. 22 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно. 23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно. 24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно. 25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.”