Янз бүрийн бүлгүүдэд заах зүйлс

2 1 Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. 2 Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой. Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой. Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр, хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон өргө. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй, маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно. Боолууд аливаа зүйлд эзэндээ захирагдан, таалалд нь нийцүүлж, зөрж эсэргүүцэлгүй, 10 шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар чимнэ. 11 Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж, 12 сүсэг бишрэлгүйг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед биеэ цэнэдэг ба сүсэг бишрэлтэй амьдрахыг бидэнд сургадаг. 13 Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг. 14 Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм. 15 Чи эдгээрийг бүхий л эрх мэдлээр ярь, ятга, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.