Нийгэм дэх нүглүүд

2 Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр

Ёрын мууг

 орондоо төлөвлөгчид өө!

Гарын мэдэлд нь байх тул

Өглөөний гэрэлд үүнийгээ

 үйлдэцгээнэ.

Тэд талбайг шунахдаа авч,

Байрыг шунахдаа булаадаг.

Тэд хүнийг байртай нь,

Эзэмшигчийг өвтэй нь

 дарангуйлдаг.

Тиймээс ЭЗЭН ийнхүү

 айлдаж байна.

“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг

Нэгэн гамшиг төлөвлөв.

Хүзүүгээ үүнээс эс татах

Ихэмсгээр ч үл алхах,

Эгц алхаж эс чадах

 ёрын цаг байх болно.

Тэр өдөр та нараар тохуу хийж,

Гашуун эмгэнэлээр гашуудаж

«Бид бүрмөсөн устгагдлаа.

Ард түмний минь хувийг Тэр

 сольдог.

Тэр надаас хэрхэн хураав!

Талбайнуудыг маань

Тэрслүүчүүдэд Тэр тараав»

Тиймээс ЭЗЭНий чуулганд

Хэмжих олсыг шавганд хаях

Хэн ч та нарт байхгүй.

«Бүү эш үзүүл» гэж тэд эш

 үзүүлдэг.

«Эдгээрийн талаар бүү эш үзүүл,

Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.

Иаковын гэрт ийм юм хэлж болох уу?

«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?

Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?»

Чигч шулуун алхахуйд

Миний үгс сайныг үйлддэг

 биш үү?

Саяхан Миний ард түмэн

Дайсан мэт боссон билээ.

Дайнаас буцаж ирсэн мэт

 ажиггүй өнгөрөгчдөөс

Дээл хувцсыг нь чи тайчдаг.

Ард түмний минь

 эмэгтэйчүүдийг та нар

Тааламжит гэрээс нь

 хөөж гаргадаг.

Сүр жавхланг минь

 хүүхдүүдээс нь

Та нар үүрд авдаг.

10 Босож, явагтун!

Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг

 бузар байдлын улмаас

Энэ нь амрах газар биш ажээ.

11 Салхи шиг дэвэлзүүр хүн

«Би та нарт дарс мөн сархадны

 тухай ярина» гэж худал

 ярихад л

Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.

ЭЗЭНий амлалт

12 Иаков аа, Би заавал та нарыг

 бүгдийг нь цуглуулна.

Израилийн үлдэгсдийг Би заавал

 бөөгнүүлнэ.

Хашаан дахь хоньд,

Бэлчээртээ байгаа сүрэг мэт

Би тэднийг хамт байлгана.

Тэд хүмүүстэй хамт шуугилдана.

13 Эвдэгч тэдний өмнө явж,

Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн

 гадагш гарна.

Тэгээд хаан нь тэдний өмнө,

ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”