Талархлын дуулал

2 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, Бурхан ЭЗЭНдээ залбиран хэлэхдээ:

—Зовлон шаналангийн дундаас

 ЭЗЭНийг дуудахад

Тэр надад хариуллаа.

Үхэгсдийн орны гүнээс

 тусламж гуйн хашхирахад

Та дууг минь сонслоо.

Та намайг гүн уруу,

Далайн зүрхэнд хаясанд

Усны урсгал намайг нөмөрчээ.

Таны бүх долгион, их давалгаа

 дээгүүр минь өнгөрсөн.

“Би мэлмийнээс тань

 зайлуулагдсан ч

Ариун сүмийг тань дахин үзнэ”

 гэж би хэлэв.

Ус намайг аминд хүртэл

 хүрээлж,

Оёоргүй гүн намайг нөмөрч,

Толгойг минь замаг

Уулсын уг уруу ороов.

Хөндөл нь надад үүрд хаалттай

Тэр газар уруу би уруудлаа.

Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь,

Амийг минь Та

 нүхнээс гаргалаа.

Ухаан балартах үедээ

ЭЗЭНийг би санав.

Залбирал минь Танд,

Ариун сүмд тань хүрлээ.

Хоосон шүтээнүүдийг

 хүндэтгэгчид

Итгэмжит байдлаа умартдаг бол

Талархлын дуугаар Танд

Тахил өргөнө, би.

Тангараг юугаа биелүүлнэ, би.

Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд

10 ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.