3 Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр өдрүүдэд болон цагт Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан. Тэд бас ард түмний минь төлөө шавга орхиж, хөвгүүнийг янханд төлбөр болгон өгч, охиныг дарсныхаа төлөө худалдаж, согтуурав. Тир, Сидон, Филистийн бүх газар нутаг аа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин та нар Надад хариу төлөх аваас Би та нарын хариуг толгой дээр чинь үтэр түргэн буцаана. Та нар алт, мөнгийг минь авч, үнэт эрдэнэсийг минь сүмүүд уруугаа зөөн яваад, Иудагийн хөвгүүдийг, Иерусалимын хөвгүүдийг нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекүүдэд зарсан учраас, үзэгтүн, тэднийг зарсан тэр газраас чинь Би тэднийг босгон үйлсийг чинь та нарын толгой дээр буцаах гэж байна. Мөн хөвгүүд, охидыг чинь Иудагийн хөвгүүдийн гарт Би зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлджээ.

Иехошафатын хөндий

 дэх шүүлт

 Үндэстнүүдийн дунд үүнийг

 тунхагла.

Дайнд бэлтгэ.

Хүчирхэг эрсийг босгогтун!

Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!

10 Анжсуудаа сэлэм,

Хадууруудаа жад болгон давт.

Сул дорой хүн “Би хүчирхэг хүн”

 гэж хэлэг.

11 Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ,

Яаран ирж, цугларагтун.

ЭЗЭН, Та хүчтэнүүдээ

Тийш нь буулгаж өгөөч.

12 Үндэстнүүдийг босгож,

Иехошафатын хөндийд

 ирүүлэгтүн.

Учир нь эргэн тойрны бүх

 үндэстнийг шүүхээр

Би тэнд суух болно.

13 Ургац боловсорсон тул

 хадуурыг оруулагтун.

Дарсны шахуурга дүүрэн байгаа тул

 ирээд гишгэгтүн.

Тэдний муу муухай нь асар их

 учраас

Торхнууд сагаж байна.

14 Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс

 байна!

Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.

15 Нар, сар харанхуйлж,

 оддын гялбаа ч бөхнө.

16 ЭЗЭН Сионоос хүрхэрч,

Иерусалимаас дуугаа гаргаж байна.

Тэнгэр, газар доргино.

Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ

 хоргодох газар,

Израилийн хөвгүүдэд бат цайз

 болой.

Иудагийн гэрэлт ирээдүй

17 Тэгэхэд та нар Намайг

Ариун уул Сиондоо оршигч,

Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг

 мэдэх болно.

Иймээс Иерусалим ариун болж,

Харийнхан хойшид түүгээр дайрч

 өнгөрөхгүй.

18 Тэр өдөр уулс шинэ дарсыг

 дуслуулж,

Толгод сүүгээр урсаж,

Иудагийн бүх горхинд ус урсах

 болно.

ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг

 оргилж,

Шиттимийн хөндийг усална.

19 Египет сөнөмөл газар,

 Едом зэлүүд нутаг болно.

Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг

 тарчлаан

Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм

20 Харин Иуда өнө мөнхөд,

Иерусалим үеийн үед

 суурьшилтай байна.

21 Би өшөө аваагүй цусных нь

 хариуг нэхнэ.

Учир нь ЭЗЭН Сионд оршдог.