ЭЗЭНий хариу

3 Би манааныхаа байранд зогсож,

Бэхлэлт дээр байрлан суух болно.

Тэрээр надад юу айлдахыг

Миний гомдлолд Тэр хэрхэн

хариулахыг

Би харуулдан харсаар л байх болно.

Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдруун

“Үзэгдлийг бичээд, хавтангууд

 дээр сийл.

Уншсан нэг нь ухасхийг.

Үзэгдэл нь тогтоогдсон цагийн

 төлөө юм.

Төгсгөл уруугаа энэ нь

 яарах агаад эс хөсөрдөнө.

Хоцорч байгаа боловч үүнийг

 хүлээгтүн.

Хойшлолгүй заавал биелэгдэх

 болно.

Харагтун, бардам нэгний сэтгэл нь

 зөв бус байдаг юм.

Харин зөвт хүн

 итгэлээрээ амьдарна.

Гэтэл бас ихэрхэг хүн

 дарсанд хууртан,

 зүгээр ч тогтож суудаггүй.

Тэрээр Үхэгсдийн орон мэт

 идэх дур хүсэлээ ихэсгэж,

Үхэлтэй адил хэзээ ч ханаж

 цадахгүй.

Тэр бас бүх үндэстнийг өөртөө

 цуглуулан,

Бүх ард түмнийг өөртөө хураана.

Нүгэлтнүүд хөөрхий еэ!

Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг,

 шог дуун таавар гаргаад

«Өөрийн бус юмыг өсгөж,

Өөрийгөө зээлээр баяжуулагч

 нэгэн хөөрхий еэ!

Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?

Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,

Чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?

Үнэхээр чи тэдний олз нь болно.

Чи олон үндэстнийг тонон

 дээрэмдсэн учир

Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд

Бүгд чамайг тонох болно.

Энэ нь газар нутаг, сууринд

Оршин суугчдад нь үйлдсэн

Хүний цус урсгалт, хүчирхийллээс

 болж байгаа юм.

Гамшиг сүйрлийн савраас

 аврагдаж,

Өндөрт үүрээ засахын тулд

Ёс бусын олз ашгийг

 гэр орондоо хураагч нь

 хөөрхий еэ!

10 Олон ард түмнийг мөхөлд

 хүргэснээрээ

Чи гэртээ гутамшигт зүйлийг

 дуудаж,

Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж

 байна.

11 Үнэхээр хана хэрэмнээс чулуу

 хашхирч,

Модон байшингийн яс модод

 түүнд хариулах болно.

12 Цус урсган хот босгож,

Ёс бусаар суурин байгуулагч нь

 хөөрхий еэ!

13 Ард түмнүүд галын төлөө

 нөр их хөдөлмөрлөн,

Үндэстнүүд хоосон зүйлийн төлөө

 эцэж туйлдах нь

Үнэндээ түг түмдийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?

14 Юу гэвэл далай усаар дүүрэн

 байдгийн адил

Дэлхий ЭЗЭНий яруу алдрын

 мэдлэгээр дүүрэх болно.

15 Нүцгэн биеийг нь харахын тулд

 хор найруулан,

Хөршөө согтоогч хүн хөөрхий еэ!

16 Чи хүндэтгэлийн оронд

 доромжлолоор дүүрэх болно.

Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ

 дэлгэгтүн.

ЭЗЭНий баруун мутарт буй аяга

 чам дээр ирж,

Асар их гутамшиг алдрын чинь

 дээр буух болно.

17 Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл

 чамайг эзэмдэн,

Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно.

Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь

Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт,

 хүчирхийллээс болж байгаа юм.

18 Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн

 хойно

Ашиг тус нь юу вэ?

Худал хуурмагийг заагч

  баримал хөргүүдийн

Ашиг тус нь эсвэл юу вэ?

Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй

 шүтээнүүдийг урлахдаа

Гарын бүтээлдээ л итгэн найддаг

 билээ.

19 Модны тайрдсанд хандан

 «Сэрээч!» гэж,

Дүлий чулуунд «Босооч!» хэмээн

 хэлдэг хүн хөөрхий еэ!

Тэр чамд зааж чадна гэж үү?

Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр

 бүрүүлсэн

Амьсгаа дотор нь байхгүй эд.

20 Харин ЭЗЭН ариун сүмдээ

 заларсан байдаг.

Бүх дэлхий Түүний өмнө дуугүй

 байх болтугай.”