36 1Тэгээд Елиху үргэлжлүүлэн
2-Намайг жаахан хүлээгээч,
Бурханы төлөө хэлэх зүйл илүү их бий гэдгийг би чамд үзүүлье.
3Би мэдлэгээ алс холоос авч,
шударга зөв байдлыг Бүтээгчдээ хамааруулна.
4Үнэхээр миний үгс худал биш юм.
Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.
5Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй,
ухааны чадавхаар хүчирхэг билээ.
6Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй,
харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.
7Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй.
Харин сэнтий дэх хаадтай Тэрээр
тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.
8Хэрэв тэд дөнгөнд хүлэгдэж,
зовлонгийн урхинд баригдсан бол,
9тэгэхэд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь ажил болон
тэд өөрсдийгөө өргөмжилсөн тэдний нүгэл хилэнцийг мэдүүлж өгдөг.
10Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж,
тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.
11Хэрэв тэд сонсоод үйлчилбэл
тэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд,
жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.
12Харин тэд сонсохгүй аваас
илдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.
13Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг.
Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.
14Тэд залуугаараа үхэж,
тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.
15Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч,
дарлал дотор чихийг нь нээдэг.
16Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан.
Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.

17Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан.
Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.
18Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг.
Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.
19Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлууд
чамайг зовлонгоос хамгаалж чадах уу?
20Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.
21Болгоомжтой бай, бузар муу уруу бүү эргэ.
Учир нь чи үүнийг зовлонгоос илүүгээр эрхэмлэсэн билээ.
22Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ.
Түүн шиг багш хэн бэ?
23Хэн Түүнд замыг нь тогтоож,
хэн “Та буруу үйлдэж байна?” гэж хэлсэн юм бэ?

24Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана.
Хүмүүс ч үүний тухай дуулсан.
25Бүх хүн үүнийг харсан бөгөөд
хүн алсаас үздэг.
26Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй.
Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
27Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд
тэр дундаас бороог бий болгодог.
28Үүнийг үүлс доош асгадаг бөгөөд
тэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.
29Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дууг
хэн нэгэн ойлгож чаддаг уу?
30Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж,
далай тэнгисийн гүнийг ч бүрхдэг.
31Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг.
Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.
32Тэрээр аянгаар мутраа бүрхэн,
байг ниргэхийг түүндээ тушаадаг.
33Дуу чимээ нь Түүний оршихуйг илэрхийлдэг.
Мал сүрэг ч хүртэл юу болж буйг мэдэрдэг билээ.