16 1Тэгэхэд Иов хариулж,
2-Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ.
Та нар бүгд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
3Хоосон үгсэд хязгаар байгаа юу?
Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ?
4Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан.
Би та нарын эсрэг үгс холбож,
та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
5Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж,
уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.

6Би ярьдаг бол, өвчин минь багасаагүй,
ярихаа больдог ч намайг юу орхих юм бэ?
7Харин одоо Тэрээр намайг сульдаалаа.
Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.
8Та намайг хатаан хорчийлгосон бөгөөд
тэр чинь гэрч болжээ.
Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд
тэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.
9Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөд
Тэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав.
Өстнүүд минь намайг цоо ширтдэг.
10Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж,
зэвүүцлээр хацар дээр минь занчиж,
миний эсрэг нэгдсэн билээ.
11Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт өгч,
хорон муу хүмүүсийн гарт тушаадаг.
12Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж,
хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ.
Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
13Түүний сумнууд намайг хүрээлдэг.
Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг.
Тэрээр цөсийг минь газарт асгадаг.
14Тэрээр намайг ахин дахин сэглэдэг.
Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.
15Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
16Уйлснаас болж нүүр минь улайж,
зовхи минь гүн харлав.
17Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд
залбирал минь цэвэр билээ.

18Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал,
миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
19Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт,
миний өмгөөлөгч өндөрт байна.
20Найзууд минь намайг тохуурхагчид юм.
Миний нүд Бурханд хандан уйлдаг.
21Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил,
Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
22Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.