20 1Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд, 2ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед
-Явж биеэсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав. 3ЭЗЭН
-Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан нь Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлэгдэл болж, 4үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна. 5Тэд өөрсдийнх нь найдвар болох Куш ба өөрсдийнх нь сайрхал болох Египетээс болж айж, ичих болно. 6Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.