36 1Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.
2Есав Канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг өөрийн эхнэр болгон авч, 3бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ. 4Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлж, 5Охолибама нь Иеуш, Иалам, Кора гурвыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт төрсөн Есавын хөвгүүд болой. 6Есав эхнэр хүүхдүүд, гэрийн бүх хүмүүсээ, өөрийн тэжээмэл хийгээд бусад бүх амьтад, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ. 7Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. 8Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов. 9Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.
10Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой. 11Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой. 12Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой. 13Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой. 14Есавын эхнэр Охолибама нь Зибеоны ач охин буюу Анагийн охин бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар болой.
15Есавын үр удмын дунд ахлагчид нь гэвэл, Есавын ууган хүү Елифазын үр удам болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ, 16ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар болой. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Адагийн үр удам болой. 17Есавын хүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой. 18Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой. 19Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.
20Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм. 22Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ. 23Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм. 24Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ. 25Анагийн хөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм. 26Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой. 27Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой. 28Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой. 29Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана, 30ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.
31Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. 32Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 33Бела үхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 34Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болов. 35Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байжээ. 36Хадад үхэж, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 37Самла үхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ. 38Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов. 39Ахборын хүү Баал-Ханан үхэж, Хадар түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Пау гэдэг байжээ. Түүний эхнэрийг Мехетабел гэдэг байсан ба тэр нь Матредын охин, Мезахабын ач охин юм.
40Есаваас уламжилсан ахлагчдын нэрс нь тэдний ургууд, нутгийн байршил, нэрийн дагуу эд нар болно: Ахлагч Тимна, ахлагч Алва, ахлагч Иетет, 41ахлагч Охолибама, ахлагч Ела, ахлагч Пинон, 42ахлагч Кеназ, ахлагч Теман, ахлагч Мибзар, 43ахлагч Магдиел, ахлагч Ирам нар болой. Эд нар нь суудаг орон гэр, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын ахлагчид юм. Едомчуудын өвөг нь Есав билээ.