10 1Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.

2Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой. 3Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой. 4Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой. 5Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.
6Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой. 7Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой. 8Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. 9Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ. 10Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ. 11Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж, 12Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ. 13Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд, 14патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.
15Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж, 16мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд, 17хивичүүд, аркичууд, синчүүд, 18арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав. 19Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ. 20Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.
21Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ. 22Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой. 23Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой. 24Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ. 25Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой. 26Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 27Хадорам, Узал, Дикла, 28Обал, Абимаел, Шеба, 29Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой. 30Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно. 31Тэдгээр нь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.
32Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.