24 1-Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн
-Хэл, хэл! гэв. 2Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж
-Миний өгзгөн доогуур гараа хий. 3Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй, 4харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв. 5Зарц нь
-Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ. 6Абрахам түүнд
-Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай. 7Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө” гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно. 8Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв. 9Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.
10Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ. 11Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв. 12Тэр залбирч
-Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? 13Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад, 14нэгэн охинд “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэхэд тэр бүсгүй “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв. 15Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. 16Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. 17Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод
-Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд 18тэр бүсгүй
-Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав. 19Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад,
-Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв. 20Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав. 21Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. 22Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд,
23-Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд 24тэрээр
-Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд
25-Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв. 26Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж,
27-Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.
28Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ. 29Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив. 30Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас
-Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ. 31Лабан
-Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд 32нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ. 33Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн 34Тэрээр өгүүлрүүн
-Би бол Абрахамын зарц. 35ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм. 36Миний эзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм. 37Миний эзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав. 38Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!” гэсэн билээ. 39Тэгэхэд нь би эзэндээ “Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?” гэж хэлэхэд, 40тэрээр надад “Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно. 41Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно” гэв. 42Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү! 43Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд “Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?” гэж хэлэх ба 44тэрээр надад “Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя” гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж 45дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд 46тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа. 47Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв. 48Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав. 49Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв.
50Лабан, Бетуел хоёр
-Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. 51Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог. 52Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд, 53алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ. 54Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр
-Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд 55Ребекагийн ах, ээж хоёр
-Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв. 56Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн
-Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв. 57Тэд
-Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд 58Ребекаг дуудаж,
-Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр
-Би явна хэмээн хариулжээ. 59Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ. 60Тэд Ребекаг ерөөн,
-Охин дүү минь,
Чи мянга түмэн хүний эх болох болтугай!
Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.
61Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа. 62Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ. 63Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав. 64Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж, 65зарцад
-Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц
-Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв. 66Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ. 67Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.