15 1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2-Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ? 3Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу? 4Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу? 5Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү? 6Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Галд Миний түлээ болгон өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил, тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг өгсөн. 7Би Өөрийн нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8Тийнхүү тэд итгэмжгүйгээр үйлдсэн тул Би газрыг хоосруулах болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.