13 1Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
2-Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан “ЭЗЭНий үгийг сонсогтун! 3Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ. 4Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан. 5Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй. 6Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна. 7Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?”” гэв.
8Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
-Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9-Тиймээс Миний мутар нь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байх болно. Тэд Миний ард түмний зөвлөлд байх газаргүй болж, тэд Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн газарт ч орохгүй. Энэ нь та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэхийн тулд юм. 10Энэ нь амар тайван биш атал “Амар тайван” хэмээн өгүүлж Миний ард түмнийг мэхэлсэн учраас гэдэг нь мэдээж юм. Хэн нэгэн нь ханыг барихад харагтун, тэд түүнийг шохойдно. 11Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно. 12Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” хэмээн та нараас асуух бус уу?. 13Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
-Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно. 14Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 15Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов. 16Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17-Одоо хүний хүү чи өөрийн зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг царайгаа хандуул. Тэдний эсрэг эш үзүүлж, 18“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсдөдөө хадгалах уу? 19Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав”” гэж өгүүл.
20Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
-Харагтун, тэнд шувуу мэт сүнснүүдийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг Би явуулах болно. 21Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 22Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан. 23Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.