1 1Адам, Сет, Енош, 2Кенан, Махалалел, Иаред, 3Енох, Метусела, Ламех, 4Ноа, Шем, Хам, Иафет.
5Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар бөгөөд 6Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар юм. 7Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
8Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд 9Кушийн хөвгүүд нь Зеба, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. 10Куш Немродын эцэг болсон бөгөөд тэр нь энэ дэлхийн анхны хүчирхэг хүн болжээ. 11Мизраимаас Луд, Анам, Лехаб, Нафтух, 12Патрус, Каслу, Кафтор хүмүүс гарсан юм. Каслугаас филистчүүд гарсан билээ.
13Канаан нь ууган хүү Сидоныг төрүүлээд, мөн Хит болон 14иебусчууд, аморичууд, гиргашчууд, 15хивичүүд, аркичууд, синичүүд, 16аривадчууд, земарчууд, хаматчуудыг төрүүлсэн юм.
17Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арфахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешек юм. 18Арфахшад нь Шелагийн эцэг болж, Шела нь Еберийн эцэг болжээ. 19Еберт хоёр хүү төрсөн бөгөөд түүний өдрүүдэд дэлхий хуваагдсан учир нэг хүүхдийн нэр нь Пелег, дүүгийнх нь нэр Иоктан болой. 20Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 21Хадорам, Узал, Дикла, 22Ебал, Абимаел, Шеба, 23Офир, Хавила, Иобабыг төрүүлсэн юм. Эдгээр нь бүгд Иоктаны хөвгүүд болой.
24Шем, Арфаксад, Шела, 25Ебер, Пелег, Реу, 26Серуг, Нахор, Тера, 27Абрам буюу Абрахам.
28Абрахамын хөвгүүд нь Исаак, Ишмаел болой. 29Тэдний угийн бичиг нь дараах болой. Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 30Мишма, Дума, Масса, Хадад, Тема, 31Иетур, Нафиш, Кедема нар юм. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд болой. 32Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар болой. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм. 33Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа болой. Эдгээр нь бүгд Кетурагийн хөвгүүд юм. 34Абрахам нь Исаакийг төрүүлсэн билээ. Исаакийн хөвгүүд нь Есав болон Израиль. 35Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора болой. 36Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефи, Гатам, Кеназ, Тимна, Амалек нар болой. 37Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза болой. 38Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан. 39Лотаны хөвгүүд нь Хори, Хомам, Лотаны эгч нь Тимна юм. 40Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам болой. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана болой. 41Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан болой. 42Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан болой. Дишаны хүү нь Уз, Аран болой.
43Израилийн хөвгүүдийн хэн нэгэн хааны хаанчлахаас өмнө Едом газрыг захирч байсан хаад нь эдгээр болой. Беорын хүү Бела. Түүний хотын нэрийг Динхаба гэдэг байв. 44Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм. 45Иобаб үхэхэд теманчуудын нутгийн Хушам түүний оронд хаан болсон билээ. 46Хушам үхэхэд Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотынх нь нэрийг Авит гэдэг байв. 47Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ. 48Самла үхэхэд Евфратын эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 49Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм. 50Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Паи хэмээн нэрлэдэг байв. Түүний эхнэрийн нэрийг Мехетабел гэдэг бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин болой. 51Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет 52захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 53захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 54захирагч Магдиел, захирагч Ирам болой. Эдгээр нь Едомын захирагчид юм.