3 1Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел, 2Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи, 3тавдугаар хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургадугаар хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. 4Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд болой. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилжээ. Иерусалимд гучин гурван жил хаанчлав. 5Иерусалимд түүнд төрсөн хөвгүүд нь дараах болой. Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн болой. 6Ибхар, Елишама, Елифелет, 7Нога, Нефег, Иафиа, 8Елишама, Елиада, Елифелет энэ ес ч 9мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар болой. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй.
10Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехосабат, 11түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш, 12түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам, 13түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе, 14түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм. 15Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум болой. 16Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа болой. 17Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел, 18Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар болой. 19Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит болой. 20Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушаб-хесед гэсэн таван хөвгүүд байв. 21Хананиагийн хөвгүүд нь Пелатиа, Иешаиа болон Рефаиагийн хөвгүүд Арнаны хөвгүүд Обадиагийн хөвгүүд Шеканиагийн хөвгүүд юм. 22Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа болой. 23Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хезкиа, Азрикам энэ гурав болой. 24Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо болой.