24 1Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв. 2Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв. 3Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ. 4Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов. 5Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удамд хоёуланд нь Бурханы түшмэд ба ариун газрын түшмэд байсан учир эн тэнцүү шодож хуваав. 6Левичүүдээс гаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ.
7Анхны шавга Иехоиариб дээр ирж, хоёрдугаарх нь Иедаиа, 8гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим, 9тавдугаарх нь Малхийа, зургадугаарх нь Миамин, 10долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа, 11есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа, 12арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким, 13арван гуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб, 14арван тавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер, 15арван долдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез, 16арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел, 17хорин нэгдүгээрх нь Иакин, хорин хоёрдугаарх нь Гамул, 18хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиа дээр буув. 19Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.
20Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв. 21Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм. 22Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв. 23Хеброны хөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм. 24Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой. 25Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа юм. 26Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм. 27Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв. 28Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв. 29Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв. 30Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой. 31Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.