4 1Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой. 2Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой. 3Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой. 4Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм. 5Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв. 6Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой. 7Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм. 8Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ. 9Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ. 10Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
11Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой. 12Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой.
13Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой. 14Меонотаи Офрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм. 15Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой. 16Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой. 17Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ. 18Түүний Иуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм. 19Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой. 20Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет болой. 21Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан, 22Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой. 23Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.
24Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой. 25Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой. 26Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой. 27Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй. 28Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал, 29Билха, Езем, Толад, 30Бетуел, Хорма, Зиклаг, 31Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв. 32Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот, 33Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв. 34Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша, 35Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар болой. 36Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа, 37Зиза нар бөгөөд Зиза нь Шемаиагийн тач, Шимрийн дөч, Иедаиагийн гуч, Аллоны ач, Шифийн хүү болой. 38Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр 39тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав. 40Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм. 41Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ. 42Тэдний дундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж, 43оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.