11 1ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан
2-Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Газар дээрх бүх амьтдаас та нарын идэж болох амьтад нь эдгээр болой. 3Амьтдын дундаас туурай нь салаатай буюу ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно. 4Харин та нар сэвсээ хивэгчдийн дундаас, эсвэл ац туурайтны дундаас эдгээрийг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм. 5Үүнтэй адил хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм. 6Мөн туулай ч хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар болой. 7Гахай хэдийгээр туурай нь салаатай буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир энэ нь та нарт бузар болой. 8Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.
9Усанд байдаг буюу далайд байдаг, голд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. Усанд байдаг энэ бүхнийг та нар идэж болно. 10Харин усанд сэлэгчдийн дундаас, мөн усан дахь бүх амьтдаас далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйлс мөн. 11Эдгээр нь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш. 12Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.
13Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас, 14элээ ба шонхрын төрлүүд 15ба хэрээний бүх төрлүүд, 16тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд, 17ууль, хар галуу, цагаан хүзүүт тас, 18хун, хотон шувуу, хүрэн шувуу, 19өрөвтас ба хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.
20Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой. 21Гэсэн ч дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьжны дундаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь идэж болно. 22Тэдгээрээс та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно. 23Харин бусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.
24Үүнээс гадна, эдгээрээр та нар бузартах юм. Тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 25Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. 26Ац туурайтан боловч туурай нь салгагдаагүй, эсвэл сэвсээ хивдэггүй бүх амьтдын тухайд, тэдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно. 27Бас дөрвөн хөлөөрөө явдаг, бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 28Тэдгээрийн хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэдгээр нь та нарт бузар ажгуу.
29Газар дээр мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана ба том гүрвэлийн төрлүүд, 30өмхий хүрэн, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу. 31Бүх мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 32Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно. 33Мөн тэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой. 34Тийм саванд байсан идэж болох аливаа шингэн хоол нь бузартсан болно. Тийм саван дахь ууж болох аливаа шингэн нь бузартсан болно. 35Аливаа зүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшин эсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ. 36Хэдийгээр тэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм. 37Хэрэв тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна. 38Харин үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.
39Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно. 40Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.
41Газар дээр мөлхөх мөлхөгч амьтан бүр нь жигшүүрт бөгөөд тэднийг идэж болохгүй. 42Хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явдаг, олон хөлөөр газар дээгүүр мөлхөх мөлхөгч амьтан бүрийг та нар идэж болохгүй. Учир нь тэд жигшүүрт болой. 43Мөлхөдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Тэднээр өөрсдийгөө бүү бузарла. Тэгвэл та нар бузар болно. 44Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй. 45Учир нь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой” гэлээ.
46Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний талаарх хууль бөгөөд 47бузрыг цэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.