7 1Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана.
Учир нь тэд хуурамчаар үйлджээ.
Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.
2Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.
Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна.
Тэд Миний нүүрний өмнө байна.
3Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж,
заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.
4Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шиг
Тэд бүгд садарлагчид юм.
5Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов.
Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.
6Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ.
Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
7Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг.
Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.
8Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон.
Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.
9Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй.
Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.
10Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловч
тэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй.
Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.
11Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ.
Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.
12Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно.
Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана.
Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.
13Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа!
Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ!
Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.
14рондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй.
Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.
15Хэдийгээр Би тэдний гарыг дасгалжуулан тэнхрүүлсэн боловч тэд Миний эсрэг хорон мууг сэддэг.
16Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй.
Тэд хуурамч нум мэт байна.
Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно.
Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.