6 1Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая.
Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно.
Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.
2Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно.
Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.
3Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая.
Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй.
Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.
4Ефраим аа, Би чамайг яах вэ?
Иуда аа, Би чамайг яах вэ?
Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.
5Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан.
Би Өөрийн амны үгээр тэднийг алсан.
Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.
6Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд,
шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг.
7Харин тэд гэрээг Адам шиг зөрчив.
Тэнд тэд Миний эсрэг урвасан.
8Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.
9Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг.
Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.
10Израилийн гэр дотор Би жигшмээр зүйлийг харсан.
Ефраимын завхайрал нь тэнд байгаа бөгөөд Израиль ч өөрийгөө бузарлав.
11Мөн Иуда аа, Би Өөрийн ард түмний хувь заяаг сэргээх үед чамд зориулагдсан ургац тэнд бий.