14 1Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ.
Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.
2Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ.
Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач.
Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.
3Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй.
Бид гарын бүтээлээ “Манай Бурхан” гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.
4Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана.
Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
5Би Израильд шүүдэр шиг байх болно.
Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.
6Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,
түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.
7Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан,
усан үзмийн мод шиг цэцэглэх болно.
Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.
8Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?
Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.
Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.
9Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго.
Гярхай нэгэн эдгээрийг мэдэг.
Учир нь ЭЗЭНий замууд зөв юм.
Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.