8 1Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол,
Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн.
Хэн ч намайг жигшихгүй байхсан.
2Чамайг би хөтлөөд,
намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.
Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.
3Түүний зүүн гар нь толгой дор минь байж,
баруун гар нь намайг тэврэг.
4-Иерусалимын охид оо, би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.
5-Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?
-Алимын модон дор би чамайг сэрээлээ.
Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд
тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.
6Зүрхэндээ намайг тамга мэт,
гар дээрээ намайг тамга мэт тавь.
Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,
хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.
Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.
7Их ус хайрыг унтрааж үл чадна.
Гол ч түүнийг хальж үл чадна.
Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,
энэ нь басамжлагдах нь гарцаагүй”
8-Бид бяцхан охин дүүтэй агаад
түүнд хөх байхгүй билээ.
Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?
9Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно.
Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална.
10-Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт.
Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.
11Соломон Баал-хамонд усан үзмийн тариалантай байв.
Тэрээр усан үзмийн тариалангаа сахиулуудад хариуцуулав.
Хүн нэг бүр үр жимснийх нь төлөө мянган мөнгөн шекелийг авчирдаг байв.
12Миний өөрийн усан үзмийн талбай өмнө минь байна.
Мянган шекел нь Соломон танд,
хоёр зуу нь түүний үр жимсийг арчлагчдад нь өгөгдөх юм.
13-Цэцэрлэгт суугч аа,
андууд маань дуу хоолойг чинь сонсоно.
Надад ч мөн дуугаа сонсгооч!
14-Хайрт минь, түргэл,
Анхилуун үнэрт уулс дээрх зээр,
эсвэл идэр буга мэт байгтун.