361Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж,
2-Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич. 3Тэдэн дээр авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэх юм. Тэгэхэд Би тэдний гэм буруу болон тэдний нүглийг уучилна гэжээ.
4Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив. 5Иеремиа Барухад тушааж,
-Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй. 6Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой. 7Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ. 8Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд номоос ЭЗЭНий үгсийг уншсанаараа эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв.
9Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав. 10Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.
11Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод, 12тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв. 13Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав. 14Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. 15Тэд түүнд
-Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв. 16Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан
-Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв. 17Тэд Барухаас
-Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгсийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув. 18Тэгэхэд Барух тэдэнд
-Тэрээр надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн” гэв. 19Тэгээд түшмэд Барухад
-Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.
20Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв. 21Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв. 22Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордонд есөн сард сууж байв. 23Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв. 24Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй. 25Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй. 26Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.
27Тэгтэл, хуйлмал ном болон Барухын Иеремиагаар хэлүүлж бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, 28“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номон дээр байсан урьдын бүх үгсийг түүн дээр бич. 29Иудагийн хаан Иехоиакимын талаар чи “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно” гэж бичив?” гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав”. 30Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно. 31Би мөн түүнийг, түүний үр удмыг болон түүний зарц нарыг гэм буруугийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй” хэмээв” гэсэн” гэж хэл.
32Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгсийг Иеремиагаар хэлүүлж бичсэн юм. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.