12 1Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилч нар ба левичүүд нь Сераиа, Иеремиа, Езра, 2Амариа, Маллух, Хаттуш, 3Шеканиа, Рехум, Меремот, 4Иддо, Гиннетои, Абиа, 5Миамин, Маадиа, Билга, 6Шемаиа ба Иоиариб, Иедаиа, 7Саллу, Амок, Хилкиа ба Иедиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын тэргүүнүүд ба тэдгээрийн төрөл садангууд байв.
8Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв. 9Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов. 10Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж, 11Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм.
12Иоиакимын өдрүүдэд тахилч нар, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа, 13Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан, 14Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф, 15Харимаас Адна, Мераиотоос Хелка, 16Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам, 17Абиагаас Зихри, Миниаминаас Моадиагаас Пилтаи, 18Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан, 19Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи, 20Саллаигаас Каллаи, Амокаас Ебер, 21Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.
22Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байсан. Мөн тахилч нар нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байв. 23Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын Номд бүртгэгдсэн байв. 24Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав. 25Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв. 26Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.
27Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав. 28Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ. 30Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.
31Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдлын Хаалганы зүг явав. 32Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж 33Азариа, Езра, Мешуллам, 34Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт 35болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа 36ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав. 37Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.
38Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын Цамхаг дээгүүр Өргөн Хэрэм уруу, 39Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов. 40Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв. 41Мөн бүрээтэй тахилч нар Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар 42Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав. 43Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.
44Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав. 45Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм. 46Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан. 47Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.