5 1Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.
2-Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя.
3Хаад аа, сонсогтун.
Ноёд оо, чагнагтун.
Би, ЭЗЭНд Би дуулна.
Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.
4ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад,
Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд
дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.
5ЭЗЭНий оршихуйд уулс доргиж,
Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.

 6Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,
Иаелын өдрүүдэд ч их замууд эзгүйрч,
аялагчид тойруу замаар явдаг байв.
7Израилийн эх Дебора намайг босох хүртэл Израильд тариачдын амьдрал ч орхигдсон байв.
8Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв.
Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.
9Миний зүрх Израилийн захирагчдад болон
ардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.
10Цагаан илжиг унагчид,
тансаг хивсэн дээр суугчид,
замаар аялагчид аа, дуулцгаа.
11Хонин сүргийг хуваан усалдаг хүмүүсийн дуунаар тэд ЭЗЭНий зөв үйлсийг,
Израиль дахь Өөрийн тариачдын төлөөх зөв үйлсийг нь дэлгэрүүлнэ.
ЭЗЭНий ард түмэн хотын хаалганд хүрч очив.

12Сэртүгэй, сэртүгэй, Дебора.
Сэртүгэй, сэртүгэй, дуугаа дуулагтун.
Босогтун, Барак аа,
Олзлогсдоо авч явагтун, Абиноамын хөвгүүн ээ.
13Тэгээд амьд үлдэгсэд нь язгууртнууд уруу бууж ирэв.
ЭЗЭНий ард түмэн надад дайчид мэт бууж ирэв. 14Бениамин аа, чиний хүмүүстэй хамт чамайг дагаж Ефраимаас Амалек гаралтай хүмүүс бууж ирэв.
Махираас захирагчид бууж, Зебулунаас бичээчийн таягтангууд ирэв.
15Иссахарын вангууд Деборатай хамт байв.
Иссахар Барактай адил хөндий уруу хөлөөрөө гүйв.
Реубен овгийн дотор агуу их зориг зүрх байв.
16Юунд чи хонины хотонд сууж,
хонин сүрэг майлалдахыг сонсоно вэ?
Реубений овгийн дунд зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.
17Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн.
Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ?
Ашер нь далайн эрэгт сууж,
зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.
18Харин Зебулуны хүмүүс амь өрсөн тэмцэв.
Нафтали ч мөн тал газрын толгодод дайтав.

19Хаад ирэн тулалдав.
Дараа нь Канааны хаад ч Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч тэд мөнгөн олз омог олсонгүй.
20Тэнгэрээс одод тулалдан,
өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.
21Кишон голын өнө эртний урсгал тэднийг урсган авав.
Миний сүнс ээ, зоригтой давшигтун.
22Тэгэхэд зоригт морьдын ширүүн давхилтаас болж морьдын туурай нь сэтрэв.
23“Мерозыг хараагтун.
Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун.
Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,
хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй” гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.

24Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.
Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.
25Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,
үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.
26Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,
баруун гартаа дархны алх барьлаа.
Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,
чамархайд нь зоож оруулав.
27Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.
Түүний хөлд сөхрөн унав.
Сөхөрсөн газартаа тэр нас барав.

28Сисерагийн эх цонхоор харан,
торон цонхоор гадагш харан гашуудав.
“Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?
Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”
29Түүний ухаалаг гүнж нар эмэгтэйд хариулан,
тэр өөрөө өөртөө л үглэсээр байна.
30“Тэд дайнаас олз олоод,
түүнийгээ хувааж байгаа биш үү?
Хүн бүрд нэг, хоёр шивэгчнийг бас Сисерад олон өнгийн хувцас,
олон өнгийн хатгамалтай хувцасны олз,
Олон өнгийн хоёр давхар хатгамалтай хувцсыг олоод хүзүүндээ ороосон байгаа”.
31ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж,
харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач