АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГИЙН ТҮҮХ

АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГИЙН ТҮҮХ

БИБЛИЙН НИЙГЭМЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Библийн нийгэмлэг нь ашгийн бус бөгөөд чуулган биш, хүн бүрд библийг хүргэх зорилготой байгууллага юм.
  • Бид Католик, Ортодокс, Протестант гээд бүхий л чуулган ба байгууллагуудтай хамтран ажилладаг
  • Бид улс бүрийн библийн нийгэмлэгүүдийг гишүүнчлэлдээ багтаасан Олон Улсын Библийн нийгэмлэгийн гишүүн байгууллага билээ.

БИБЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ҮҮРЭГ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бид Библийг орчуулж, хэвлэж, түгээгээд зогсохгүй нийгэмд сурталчилан таниулах үүрэгтэй байгууллага билээ.

МОНГОЛЫН БИБЛИЙН ОРЧУУЛГЫН ХОРОО БИЙ БОЛСОН НЬ

Анх 1993 оны намар шинэ орчуулга хийх тухай яригдаж эхэлжээ. Улмаар америк, япон, герман болон монголчуудыг багтаасан баг бүрэлдэж Библийн үгчилсэн орчуулга гаргахаар шийдэж, уламжлалт нэр томъёонуудыг хэрэглэхээр тогтжээ.

Эндээс анхлан Монголын Библи Орчуулгын Хороо гэх байгууллага үүсэн байгуулагдах суурь тавигджээ. Ингэснээр 1995 онд Иоханы Сайнмэдээ, 1996 онд Маркийн Сайнмэдээ, 1996 онд Шинэ гэрээг тус тус хэвлэгдлээ.

Монгол хэлээр дээрх анхны Бүтэн Библи 2000 онд “Ариун Библи” нэртэйгээр хэвлэгдэж, өнөөдөр Христийн чуулган, христитгэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг хувилбар болжээ.

Христийн Сайнмэдээний орчин цагийн давалгаа 1990 оноос Монголд орж ирсэн гэж үзвэл 10-аадхан жилийн дараа бүтэн Библитэй болно гэдэг бол гайхалтай зүйл билээ.

2000 оны 8 сард анхны бүтэн Библи 10000 хувь хэвлэгдэн ирж 24 цагийн дотор дууссан түүхтэй.

АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ БИЙ БОЛСОН НЬ

Нийт Монгол чуулган, христитгэгчдийн Библи орчуулга, хэвлэл, тараалтын хэрэгцээг ханган ажиллахын тулд 2003 оны 12-р сарын 5-нд Монгол дахь Эвангел, Католик, Ортодокс чуулганууд болон Христитгэлт байгууллагуудын оролцоотойгоор МБОХ-ын суурин дээр АБН албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Ариун Бичээс Нийгэмлэг (АБН) төрийн бус байгууллага нь “Ариун Библи” хувилбарын албан ёсны эрхийг хүлээн авсан билээ.

Image module

БИДНИЙ ТУХАЙ

Монгол туургатан даяар хүн бүрд библийг хэрэгцээ онцлогийнх нь дагуу боломжит хэлбэрээр хүргэнэ

ДЭЛГЭРЭНГҮЙ
Image module

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТУХАЙ

Монгол туургатан даяар хүн бүрд библийг хэрэгцээ онцлогийнх нь дагуу боломжит хэлбэрээр хүргэнэ

ДЭЛГЭРЭНГҮЙ