БИБЛИ ГЭЖ ЮУ ВЭ?

БИБЛИ ГЭЖ ЮУ ВЭ?

Номууд буюу βιβλίον (biblion) Библион “ном” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Библи бол зөвхөн ном биш, харин олон номын бүрдэл учир грек хэл дээр ἡβίβλος (biblos) библиа буюу “номууд” гэж нэрлэдэг юм.

Библи нь МЭӨ XIV-МЭ I зууны хооронд 1400 жилийн турш бичигдсэн агаад Библийн номуудыг нэг хүн бичээгүй харин янз бүрийн мэргэжил, мэдлэг туршлага, нас, алба хэргэм бүхий 40 орчим хүмүүс бичсэн байна. Библийн номуудыг бичсэн хүмүүсийн дотор хаан, удирдагч, зарлага, элч, сөнч, тахилч, хоньчин, хуулийн багш, яруу найрагч, эш үзүүлэгч, загасчин, татварын байцаагч, түүхч, эмч гээд олон төрлийн мэргэжил мэдлэгтэй хүмүүс байлаа. Ном зохиол талаас нь үзвэл, Библид түүх, үргэлжилсэн үгийн зохиол, ургийн бичиг, хууль, эш үзүүлэг, дуу, шүлэг, зүйр үгс, яруу найраг гэсэн олон төрлийн зохиол бичвэр бий. Бурхан хүн төрөлхтөнд ойлгуулж мэдүүлэхийг хүссэн зүйлээ Ариун Сүнсээрээ илэрхийлж, энэ хүмүүсээр бичүүлсэн учир Библи бол бурханы өгсөн илчлэл, илэрхийлэл юм. Иймээс ч Библийг “Бурхан Үг” гэж нэрлэдэг. Бурхан өнөөдөр ч энэ амьд Үгээрээ дамжуулан хүн төрөлхтөнтэй ярьсаар, өөрийгөө таниулсаар байдаг билээ.

МОНГОЛ ТУУРГАТАН ДАЯАР АЙЛ БҮРД БУРХАНЫ ҮГ БИЧМЭЛ ХЭЛБЭРЭЭР БАЙЖ, УНШИГДАХ БОЛОМЖИЙГ ХАНГАХЫГ ЭРМЭЛЗЭНЭ.

Товчхон дүгнэвэл, Библид хорвоо ертөнц ба хүн төрөлхтөний эхлэл, гэм нүглийн эх үндэс, хор уршиг, нүглийн үр дагавраас хүн төрөлхтөнийг аврах Бурханы авралын төлөвлөгөө, Түүний Хүү Аврагч Есүс Христийн энэ дэлхийд ирсэн авралыг өгсөн болон ирээдүйн тухай өгүүлдэг.

Библи нь Хуучин гэрээ ба Шинэ гэрээн гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Image module

БИБЛИЙН ТҮҮХ

Монгол туургатан даяар айл бүрд Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ
Image module

БИБЛИ УНШИХ

Монгол туургатан даяар айл бүрд Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ