5 1Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул.
Тэд биднийг бүсэлсэн.
Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.
2Харин Бетлехем Ефрата аа,
хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч,
Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно.
Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.
3Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно.
Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.
4Тэр босож, ЭЗЭНий хүчээр,
Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно.
Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.
5Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно.
Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд,
манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэд
бид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.
6Тэд Ассирийн газар нутгийг илдээр,
Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно.
Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахад
Тэр биднийг түүнээс аврах болно.
7Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,
ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно.
Бороо нь хүнийг хүлээдэггүй,
эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.
8Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд
ойн араатнуудын дундах арслан,
хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно.
Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.
9Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж,
бүх дайсан чинь таслагдах болно.
10ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж,
тэрэгнүүдийг чинь устгах болно.
11Танай нутгийн хотуудыг Би тастаж,
та нарын бүх бэхлэлтийг нураах болно.
12Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,
та нар цаашид мэргэчидгүй болно.
13Би та нарын сийлмэл хөргүүдийг,
та нарын дундаас нандин баганануудыг тастах болно.
Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.
14Би та нарын дундаас Ашерагийн модон шонг үндсээр нь тастан,
хотуудыг чинь устгах болно.
15Дуулгавартай дагаагүй үндэстнүүдэд Би уурлаж хилэгнэн өшөө авна”.