12 1Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл, 2Нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арнон голын хөндийн захад орших Ароер, уг хөндийн голоос аваад Гилеадын хагасыг ч оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг, 3мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл болон Бет-иешимот хүртэл хийгээд өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв. 4Нөгөө нь Аштарот болон Едреид амьдарч байсан, Рефаимчуудаас үлдсэн хүн болох Башаны хаан Ог. 5Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв. 6Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.
7Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн. 8Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл 9Иерихогийн хаан нэг, Бетелийн ойролцоох Аин хаан нэг, 10Иерусалимын хаан нэг, Хеброны хаан нэг, 11Иармутын хаан нэг, Лахишийн хаан нэг, 12Еглоны хаан нэг, Гезерийн хаан нэг, 13Дебирийн хаан нэг, Гедерийн хаан нэг, 14Хормагийн хаан нэг, Арадын хаан нэг, 15Либнагийн хаан нэг, Адулламын хаан нэг, 16Маккедагийн хаан нэг, Бетелийн хаан нэг, 17Таппуагийн хаан нэг, Хеферийн хаан нэг, 18Афекийн хаан нэг, Лашароны хаан нэг, 19Мадоны хаан нэг, Хазорын хаан нэг, 20Шимрон-мероны хаан нэг, Ахшафын хаан нэг, 21Таанахын хаан нэг, Мегиддогийн хаан нэг, 22Кедешийн хаан нэг, Кармел дахь Иокнеамын хаан нэг, 23Нафат-Дор дахь Дорын хаан нэг, Гилгал дахь Гойимын хаан нэг,24Тирзагийн хаан нэг, бүгд гучин нэгэн хаад байлаа.