9 1Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар 2зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна. 3Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа. 4Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм. 5Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.
6Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш. 7Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин “Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно” гэжээ. 8Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогддог. 9Учир нь “Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно” гэжээ. Энэ бол амлалтын үг юм. 10Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. 11Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд 12“Ах нь дүүдээ үйлчилнэ” гэж эхэд нь айлдсан ажээ. 13Энэ нь “Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан” гэж бичигдсэнчлэн юм.
14Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай! 15Учир нь Тэр Мосед “Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө” гэж айлдсан юм. 16Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. 17Учир нь Судар Фараонд “Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов” гэж айлджээ. 18Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.
19Тэгвэл чи надад “Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцсэн юм бэ?” гэж хэлнэ. 20Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд “Та яагаад намайг ингэж хийв?” гэж хэлдэг гэж үү? 21Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү? 22Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ? 23Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, 24зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм. 25Тэр Хосеа номд
“Минийх байгаагүй ард түмнийг Би “Миний ард түмэн”,
хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна.
26“Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан газарт
Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно” 27Исаиа Израилийн талаар хашхиран “Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. 28Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно” гэжээ. 29Исаиа
“Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол
бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан” 30Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. 31Харин зөвт байдлын хуулийг мөшгөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. 32Яагаад? Яагаад гэвэл тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин үйлсээр ирдэг юм шиг мөшгөжээ. Тэд бүдрүүлэх чулуунд бүдэрцгээжээ. 33Энэ нь
“Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу,
Зөрчилд хүргэх хад тавина.
Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй”