15 1Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. 2Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. 3Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин “Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув” гэсний адил байсан юм. 4Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм. 5Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. 6Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм. 7Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун. 8Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон. 9Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ. “Иймд би харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би дуулна” гэж бичжээ. 10Тэр дахин “Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа” гээд, 11мөн дахин “Бүх харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай” гэжээ. 12Исаиа дахин “Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно” 13Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай. 14Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм. 15Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр 16Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн. 17Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий. 18Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь, 19тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн. 20Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. 21Харин энэ нь “Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй хүмүүс ойлгох болно” 22Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. 23Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар уруу очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. 24Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. 25Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим уруу явах гэж байна. 26Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв. 27Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. 28Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна. 29Би та нар уруу очихдоо Христийн ерөөлийн дүүрэн байдалд очно гэдгээ мэднэ. 30Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Би залбирч байна. Та нар ч миний төлөө Бурханд хичээнгүйлэн залбираарай. 31Энэ нь би Иудей дахь дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэсэнд юм. 32Ингэвэл би Бурханы хүслээр та нар уруу баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. 33Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.