1

1Давидын хөвгүүн болон Исрайлын Соломовн хааны эрдэнэ үгс болой. 2Тэд хэмээвээс сэцэн хийгээд сургалгыг мэдүүлэхийн тул, ухаатай үгсийг ухуулахын тул, 3сэцэн сургалга хийгээд зөв ба, шүүвэр хийгээд шударга ёсныг тогтоон авхуулахын тул, 4санаагүйнүүд дор сэцнийг өгөн, залхуунууд дор мэдлэг хийгээд бодомжилолгыг өгөхийн тул, 5эрдэнэ үг хийгээд түүний тайлбар ба, сэцэнүүдийн үгс хийгээд тэдний утгуудыг ухуулахын тул болой. 6Сэцэн хүн нь сонсоод сэц, мэдлэгийг нэмэх бөгөөд, ухаатай нь сайн зөвлөгөөнийг олох буй. 7Яховагаас айхуй нь мэдлэгийн эхэн буй. Зүгээр тэнэгүүд нь сэцэн хийгээд сургалгаас жигшмүй. 8Миний хөвгүүн ээ, чи бээр өөрийн эцгийн сургалгыг сонсон, өөрийн эхийн захиаг бүү орхи. 9Тэр юуны тул хэмээвээс, тэд нь чиний толгой дор хайрт чимэг болон чиний хүзүүн дор оосрууд мэт болох буй. 10Миний хөвгүүн ээ, хэрэв хилэнцтэн нь чамайг дуудваас, чи бээр зөвшөөн бүү үйлд. 11Хэрэв тэд нь бидэн лугаа од, бид бээр цусны тул хүлээе. Бид бээр буруугүйнүүдийг шалтаггүйгээр нууцаар хүлээе. 12Бид бээр тэдгээрийг амидаар хүүрийн булшин мэт хийгээд, нүхэн дор унагчид мэт бүхлээр залгия. 13Бид бээр хамаг үнэтэй зөөрийг олж, өөрийн гэрүүдийг олзоор дүүргэх буй. 14Бидэн лугаа нөхөр болон үйлд, бид бээр ганц ууттай болъё хэмээн үгүүлбээс эл, 15миний хөвгүүн ээ, тэдэн лүгээ замын дээр үл явалцан, хөлөө тэдний мөрөөс гарган үйлд. 16Тэр юуны тул хэмээвээс, тэдний хөл нь буруу дор гүйн, цусныг асгахын тул яармуй. 17Өгөөш нь али шувууны нүдний өмнө үнэхээр дэмийгээр тавигдамуй. 18Зүгээр эдгээр нь өөрийн цусныг хүлээн, өөрийн амины тул нууцаар хүлээмүй. 19Энэ мэт хамаг олзыг шунахайрагчидын явдал буй. Тэр нь түүний эздийн аминыг авмуй. 20Сэцэн нь газар дор дуудан, зээлиний дээр дуунаа гаргамуй. 21Тэр нь цуглахуй тэргүүн газар дор дуудан, балгасны хаалгадын орлогууд дор үгсээ ийн үгүүлрүүн, 22мунхагууд аа, та бээр мунхагийг хэзээ болтол янаглах буюу, элэглэгчид нь хэзээ болтол элэглэлдүр дуртай болох буюу, ухаангүйнүүд нь хэзээ болтол мэдлэгийг өшөөлөх буюу. 23Миний зэмлэснээр буцагтун, мана, би бээр өөрийн тодотголыг таны дээр асгаж, өөрийн үгсийг тан дор мэдүүлэх буй. 24Миний дуудахуй дор та бээр эс сонссон бөгөөд миний гараа сунгахуй дор хэн ч эс хэрэглэсний тул 25харин та бээр миний зөвлөгөөнийг орхин, миний зэмлэлгэ дор эс дуршигсан тул, 26би ч таны зовлон дор инээн, таны аюулга ирэх бөгөөд, 27таны айснаа тан дор үймээн мэт ирэх ба, таны зовлон нь хуй салхин мэт ирэх бөгөөд хавчлан хийгээд гашуудал нь таны дээр ирэхүй дор би ч элэглэх буй. 28Тэр цаг дор тэд нь намайг дуудавч би бээр үл хариуцах бөгөөд, тэд нь намайг шамдан бэдрэвч намайг үл олох буй. 29Тэд нь мэдлэгийг өшөөлөн, Яховагаас айхуйг эс сонгон, 30миний зөвлөөн дор эс дурлан миний зэмлэлээс жигшсэний тул 31тэд ч өөрийн явдлын жимсийг идэн, өөрийн санаачлалгуудаар ханах буй. 32Тэр юун хэмээвээс мунхагууд нь өөрийн давснаар алагдах бөгөөд, ухаангүйнүүд нь өөрийн найдсанаар эвдрэх буй. 33зүгээр намайг сонсогч нь амарханаар суун, муугаас аюулгүйгээр байх буй.