Ариун Библиэс эшлэл ашиглахыг дараах журмаар зохицуулна.

  1. Байгууллага, чуулган, хувь хүн аливаа ном бүтээлдээ 499 буюу түүнээс доош тооны эшлэл ашиглах бол Ариун Бичээс Нийгэмлэгт мэдэгдэнэ.
  2. Ашиглаж буй эхийг өөрчлөхгүй.
  3. Ном, бүтээлдээ Ариун Библийн аль хувилбараас авснаа доорх байдлаар заавал дурьдана.

Бүх эшлэлийг Ариун Бичээс Нийгэмлэгийн Ариун Библи 2013 хувилбараас ашиглав.

Бүх эшлэлийг Ариун Бичээс Нийгэмлэгийн Ариун Библи 2004 хувилбараас ашиглав.

  1. Байгууллага, чуулган, хувь хүн аливаа ном бүтээлдээ 500 буюу түүнээс дээш тооны эшлэл ашиглах бол эхлээд Ариун Бичээс Нийгэмлэгтэй гэрээ байгуулна.
  2. Хэрэв ном, бүтээлээ худалдаалах бол АБН-ийн ГИШҮҮН байгууллага, чуулган худалдаж буй үнийн дүнгийн 3%, АБН-ийн ГИШҮҮН БУС байгууллага, чуулган 5%-тай тэнцэх төлбөрийг (Royalty) АБН-т төлнө.
  3. Сайнмэдээний зорилгоор үнэгүй тарааж байгаа бол АБН-ийн ГИШҮҮН байгууллага, чуулган хэвлэсэн үнийн дүнгийн 3%, АБН-ийн ГИШҮҮН БУС байгууллага, чуулган 5%-тай тэнцэх төлбөрийг (Royalty) АБН-т төлнө.
  4. Энэ журам Ариун Библийн 2004, 2013 хувилбаруудад адил үйлчилнэ.