11 Эхэндор логос буй бөлгөө. Логос нь Бурхан лугаа асан бөгөөд, логос нь Бурхан бөлгөө. 2Тэр нь эхэн дор Бурхан лугаа буй бөлгөө. 3Хамаг юмад нь түүнээр боловсруулагдавай. Түүнгүйгээр боловсорсон юун ч эс боловсруулагдавай. 4Түүний дотор амин асан бөгөөд тэрхүү амин нь хүний гэрэл мөн бөлгөө. 5Тийн бөгөөд гэрэл нь харанхуй дор гэгээрвэй. Харин харанхуй нь түүнийг эс оруулбай/ 6Бурханаас илгээгдсэн нэг Иован хэмээгч нэрт хүн бөлгөө. 7Түүнээр хүн бүгдээрийн итгэхийн тулд тэр нь тэрхүү гэрлийн учир гэрч болоод гэрчлээр ирэвэй. 8Тэр өөрөө тэрхүү гэрэл бус. Харин тэр гэрлийн учир гэрчлээр ирэвэй. 9Ертөнц дор ирэгч үнэн гэрэл нь аливаа хүнийг гийгүүлэгч мөн. 10Тэр нь ертөнц дор асан бөгөөд, ертөнц ч түүнээр боловсруулагдавай. Харин ертөнц нь түүнийг эс танивай. 11Тэр нь өөрийн (орон) дор өөд болбой. Харин түүний улс нь түүнийг эс таалан авбай. 12Зүгээр али хэд түүнийг авагчид хэмээвээс, түүний нэр дор итгэгчид дор тэр нь Бурханы хүүхэд болохуй чадлыг өгвэй. 13Тэр нь цуснаас бус, бас махбод биеийн дуршлаас бус, жич эрийн дуршлаас бус, харин Бурханаас төрөгдэвэй. 14Логос нь махан (цусны төрөлт) болоод бидний дотор нутаглавай. Тийнхүү бид бээр эцгийн онц төрөгдсэний цог жавхлан мэт, түүний хайр хийгээд үнэнээр түгээмэл цог жавхланг үзвэй. 15Түүний учир Иован нь гэрчлэн ийн. Миний хойноос өөд болж ирэгч нь надаас урид болбой. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь надаас урид бөлгөө хэмээн миний үгүүлсэн нь энэ мөн. 16Бид бүгдээр түүний түгээмлээс хайрын дээр хайрыг хүртсэн мөн. 17Тэр юуны тул хэмээвээс тогтоол хэмээвээс Мосигоор өгтвэй. Хайр хийгээд үнэн нь Ийсүс Хэристосоор болсон буй. 18Хэн ч Бурханы гэгээнийг хэзээ ч эс үзвэй. Эцгийн өвөр дор агч онц төрөгдсөн хөвгүүн нь түүнийг мэдүүлбэй хэмээлүгээ/. 19Чи хэн буюу, хэмээн юдэтний лам нар хийгээд ливитний ирүсалимаас асуухын тул илгээсэн дор Иованы гэрчилсэн нь энэ буй хэмээвээс 20тэр нь мэлзэл үгээгүй илэрхийлэн, би бээр Хэристос бус хэмээн илэрхийлэн үгүүлбэй. 21Бас тэд нь түүнээс ийн. Тийн болбоос чи бээр хэн буюу. Чи бээр Илия буюу хэмээн асуусан дор тэр нь би бус хэмээбэй. Чи бээр форофид буюу. Тэр нь би бус хэмээбэй. 22Тэд нь түүн дор үгүүлрүүн. Биднийг илгээгсэд дор хариу үгүүлэхийн тул, чи бээр хэн буюу. Өөрийн учир юуныг үгүүлмүй юү 23хэмээсэн дор тэр нь үгүүлрүүн. Исая форофидын зарлиг болсон мэт, Эзэний замыг тэгшитгэгтүн, хэмээн би бээр говийн дотор дуудагчийн дуу мөн. 24Тэд илгээгдэгсэд нь фариси нараас бөлгөө. 25Жич тэд нь түүнээс асууруун. Хэрэв чи бээр Хэристос бус, Илия бус, форофид ч бус болбоос, чи бээр юуны тул бафтисламуюу 26хэмээсэн дор Иован нь тэдэн дор хариу ийн би бээр уснаар бафтисламуй. Харин таны эс танисан Нэгэн нь таны дунд баймуй. 27Тэр нь надаас хойно ирэгч болон надаас урид болбой. Түүний гутлын уяалганыг тайлахуяа би бээр тэнсэгүригүй амуй хэмээлүгээ/. 28Энэ нь Ёрдан (мөрөн) -ий чанад Битбара дор учравай. Тэнд Иован нь бафтислан авай. 29Тэр өдрийн манагаар Иован нь Ийсүсийн түүн дор ирэхүйг үзээд үгүүлрүүн. Бурханы Хурганыг үзтүгэй. Тэр нь ертөнцийн хилэнцийг даагч мөн. 30Миний хойноос өөд болж ирэгч нь надаас урид болбой хэмээн миний үгүүлсэн нь энэ мөн. Тэр юуны тул хэмээвээс, Тэр нь надаас урид бөлгөө. 31Би бээр Түүнийг эс танивай. Харин Тэр нь Исрайл дор илэрхийлэгдэх болтугай хэмээн би бээр уснаар бафтислан ирсэн буй. 32Жич Иован нь гэрчлэн ийн. Тодотголын огторгуйгаас хүүрзгэнэ мэт бууж, Түүний дээр байхуйг би бээр үзвэй. 33Би бээр Түүнийг эс танивай. Харин уснаар бафтислахын тул намайг илгээсэн нь над дор ийн. Чи бээр али хэний дээр тодотголын буун байхуйг үзвээс, тэр нь ариун тодотголоор бафтислагч мөн хэмээн зарлиг болбой. 34Тийн бөгөөд би бээр үүнийг үзээд, энэ нь Бурханы үр мөн хэмээн гэрчлэмүй хэмээжүхүй. 35Жич тэр өдрийн манагаар Иован нь шави нараасаа хоёр лугаа дахин байж. 36Ийсүсийн өөд болж явахуйг үзээд үгүүлрүүн. Бурханы Хурганыг үзтүгэй 37хэмээн үгүүлснийг хоёр шави нь сонсоод Ийсүсийг дагавай. 38Ийсүс нь эргэн тэдний дагахуйг үзээд тэдэн дор зарлиг болруун. Та бээр юуныг бэдрэмүюү. Тэд нь айлтгаруун. Рабби аа, тайлбарлаваас багш аа, чи бээр хаа суумуюу. 39Тэр нь зарлиг болруун. Ирж үзэгтүн. Тийнхүү тэд нь түүний хаа суухуйг үзээр одоод, аравдугаар цаг болсны тул тэрхүү өдөр түүн лүгээ байлцавай. 40Иованыг сонсоод Ийсүсийг дагасан хоёр (шави) -аас нэгэн нь Сиймон Фитирийн Андари дүү бөлгөө. 41Тэр нь анхан дор өөрийн Сиймон ахыг олоод түүн дор үгүүлрүүн. Бид бээр Мисия, тайлбарлаваас Хэристос хэмээгчийг олсон буй хэмээн үгүүлээд түүнийг Ийсүс дор хүргэмүй. 42Ийсүс нь түүнийг үзэж зарлиг болруун. Чи бээр Ёнагийн Сиймон хөвгүүн мөн. Чиний нэр нь Кифас хэмээгч болох буй. Үүнийг тайлбарлаваас, Фитир мөн амуй. 43Тэр өдрийн манагаар Ийсүс нь Калилия дор өөд болж атал Филиб олоод, Намайг дагатугай хэмээн түүн дор зарлиг болбой. 44Филиб нь Бидсайдагаас хэмээвээс, Андари Фитир хоёрын балгаснаас бөлгөө. 45Филиб нь Натанайл олоод түүн дор үгүүлрүүн. Бид бээр Нажаридаас агч Ёсибын Ийсүс хөвгүүнийг олбой. Түүний учир Моси нь тогтоолын дотор хийгээд форофид нар ч бичсэн бөлгөө. 46Натанайл нь түүн дор үгүүлрүүн. Нажаридаас сайн юун ч гарч болох буюу. Филиб нь түүн дор үгүүлрүүн. Ирээд үзтүгэй. 47Ийсүс нь Натанайлын түүн дор ирэхүйг үзээд түүний учир зарлиг болруун. Үнэхээр Исраилын нэгэн хүнийг үзтүгэй Түүний дотор мэхгүй буй. 48Натанайл нь түүн дор айлтгаруун. Чи бээр намайг хаанаас танимуюу. Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Чиний тошлогийн модны доор асан дор, Филибийн чамайг дуудсанаас урид Би бээр чамайг үзвэй. 49Натанайл нь хариу айлтгаруун. Багш аа, чи бээр Бурханы үр мөн. Чи бээр Исраилын Хаан болой. 50Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Би бээр тошлогийн модны доор чамайг үзвэй, хэмээн Миний үгүүлсэний тул чи бээр итгэмүй. Чи бээр үүнээс их юмадыг үзэх болой юу 51хэмээн зарлиг болоод бас ийн. Миний чам дор магадлан үгүүлэхүй нь, үүнээс хойно та бээр огторгуйн нээгдсэнийг үзэн, хүн төрөлхийтийн дээр Бурханы ангилуудын өөд гархуй хийгээд буухуйг үзэх болой юу хэмээн зарлиг болбой/.