2 1Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. 2Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой. 3Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой. 4Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, 5нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. 6Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. 7Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн, 8гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно. 9Боолчууд аливаа зүйл дээр эзэндээ захирагдан, зөрж эсэргүүцэлгүй таалалд нь нийцүүлж, 10хумслалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ.
11Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн, 12бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг. 13Ингэхдээ бид өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг. 14Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм. 15Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.