2 1Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно. 2Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол 3Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 4Сефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 5Арагийн хөвгүүд долоон зуун далан тав, 6Иешуа ба Иоабын хөвгүүдээс, Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр, 7Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 8Заттугийн хөвгүүд есөн зуун дөчин тав, 9Заккаин хөвгүүд долоон зуун жар, 10Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр, 11Бебаин хөвгүүд зургаан зуун хорин гурав, 12Азгадын хөвгүүд мянга хоёр зуун хорин хоёр, 13Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран зургаа, 14Бигваин хөвгүүд хоёр мянга тавин зургаа, 15Адины хөвгүүд дөрвөн зуун тавин дөрөв, 16Хезекиагийн Атерын хөвгүүд ерэн найм, 17Безаин хөвгүүд гурван зуун хорин гурав, 18Иорагийн хөвгүүд зуун арван хоёр, 19Хашумын хөвгүүд хоёр зуун хорин гурав, 20Гиббарын хөвгүүд ерэн тав, 21Бетлехемийн эрчүүд зуун хорин гурав, 22Нетофагийн эрчүүд тавин зургаа, 23Анатотын эрчүүд зуун хорин найм, 24Азмаветын хөвгүүд дөчин хоёр, 25Кириат-арим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав, 26Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг, 27Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 28Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав, 29Небогийн хөвгүүд тавин хоёр, 30Магбишийн хөвгүүд зуун тавин зургаа, 31өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 32Харимын хөвгүүд гурван зуун хорь, 33Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав, 34Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 35Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч.
36Тахилч нар нь Иешуагийн гэрийн, Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 37Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 38Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 39Харимын хөвгүүд мянга арван долоо.
40Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв. 41Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм, 42Хаалгачдын хөвгүүд нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд, бүгд зуун гучин ес.
43Сүмийн үйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 44Керосын хөвгүүд, Сиахагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 45Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Аккубын хөвгүүд, 46Хагабын хөвгүүд, Шалмаин хөвгүүд, Хананы хөвгүүд, 47Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, Реаиагийн хөвгүүд, 48Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд, Газзамын хөвгүүд, 49Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, Бесаин хөвгүүд, 50Аснагийн хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефисимийн хөвгүүд, 51Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 52Базлутын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 53Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 54Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
55Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд, 56Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 57Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм. 58Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.
59Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд: 60Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр. 61Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд. 62Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав. 63Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.
64Бүх чуулганд дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн тоолуулсан юм. 65Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй зарц нараас гадна байсан бөгөөд тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 66Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 67тэмээд нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.
68Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв. 69Тэд өөрсдийн чадлаараа ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн мина, тахилчийн зуун хувцас өгөв.
70Тэгээд тахилч нар болон левичүүд, ард түмнээс зарим нь, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөрсдийн хотуудад суусан бөгөөд бүх израильчууд өөрсдийн хотуудад амьдарцгаав.