Хянан засварласан 2013 хувилбар. Индрийн Библи. Чуулганы номлогч нар индэр дээрээ тавьж ашиглахад тохиромжтой том хэвлэл учир үсэг бичиг нь холоос уншихад ч таатай. Иймээс индрийн Библи гэж нэрийдэв. Мэдээ зөвхөн индэр дээр гэлтгүй ажлын ширээний ном ч бас болоход тохиромтой болно. Библийн энэхүү орчуулгыг Монголын Библи Орчуулгын Хороо 1993 оноос эхэлж, Шинэ гэрээг дангаар 1996, Ариун Библийг бүтнээр 2000 онд гаргаснаа бага зэрэг засварлан 2004 онд дахин хэвлэсэн юм. Улмаар 2006 оноос албан ёсоор Ариун Бичээс Нийгэмлэг уг орчуулгыг гүнзгийрүүлэн засварлахдаа ажлын баг, олон улсын хэмжээний зөвлөхүүд, Теологийн болон Хяналт уншлагын багууд, АБН-ийн Удирдах Зөвлөл хийгээд гадаад, дотоодын уншигч сонирхогчдын удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгэ, хувьчилсан санал зөвлөгөөг авч ажиллав.
Чингэхдээ монгол хэлний зөв бичих дүрэм, утга, найруулгын болон хэвлэлийн техник алдаа; хэт махчилсан юмуу оновчгүй орчуулга; андуу ташаа нэр, нэр томъёо, хэлц үг, хэллэг; үгийн жигд бус хэрэглээ зэргийг хянан засварлаж, еврей, грек эх бичвэрт аль болох дүйцүүлэхийг хичээхийн сацуу, уншигчдад өгөх мэдээллийг өргөтгөж, хэрэглэхүйеэ дөхөм болгох үүднээс номын танилцуулга, дэд гарчиг, тайлбар зүүлт, холбоо эшлэл хийгээд үгийн тайлбар, газрын зургийн нэмэлт оруулсан болой.
Үнэлсэн байдал
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.